Б.Жавхлан: 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, хяналт шалгалт хийгдэж байна

2023-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.  Тэрбээр "Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна. Онцгой анхаарал татсан буюу наймаас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй буй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийг яаралтай дуусгах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, долоо хоногийн хугацаатай ажиллахаар боллоо. Хугацаа алдсан, удаан жил үргэлжилж буй төслүүдийн 60-70 хувь нь ТЭЗҮ бэлэн бус, төсвийн ерөнхийлөн захирагч талаас болон захиалагч талаас болж төсөл удааширсан судалгаа гарлаа. Төрийн хэмнэлтийн хууль болон ирэх сарын 1-нээс хэрэгжих Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу зураг төсөл, бэлтгэл нь бүрэн хангагдсан төслүүдийг төсөв төлөвлөх үед авна. УИХ-д өргөн барихдаа бэлтгэл 100 хувь хангагдсан байх, гүйцэтгэгч тал төслийг хугацаанд нь дуусгаж байх шаардлага тавина.  Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч, тендерт оролцогч компаниудыг хар жагсаалтад оруулах шаардлагуудыг нээлттэй болгох, захиалагч болон гүйцэтгэгч талд өндөр шаардлага тавих чиглэл гарлаа. Одоогоор tender.mn сайтад 46 компани хар жагсаалтад орж, тендерт оролцох эрхээ хасуулсан байна.

Захиалагчаас 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, хяналт шалгалт хийгдэж байна. Аравдугаар сарын сүүлээр хяналт шалгалт дуусаж, эцсийн шийдвэр гарна. Энэ талаар олон нийтэд зарлана" хэмээн ярив. 

Эх сурвалж:www.polit.mn

Ха ха МАН ын өлөн хулгайчуудын хийж байгаа ажил бус уу. Тэгээд хар жагсаалтанд оруулаж чадлаа юу
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

2 цаг 21 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

11 цаг 25 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

11 цаг 25 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин