АН-ын ҮБХ хуралдаад 20 хонолоо, генсек дээрээ тохирч амжаагүй л байна

2023-09-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал 2023 оны наймдугаар сарын 28-нд эхэлсэн. Эхэлсэн гэсний учир нь тэрхүү ҮБХ-ны хурлаа хаалгүй орхисон юм. Тус хурлаар АН-ын 15 дэд даргыг томилсон. Үүнээс 2-3 хоногийн Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгосон. Тэгээд АН-ын дарга Лу.Гантөмөр дэд дарга нар, Ажлын албаа, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт Улс төрийн зөвлөлөө удирдахаар болсон. Үүнийгээ 2023 оны есдүгээр сарын 7-нд албан ёсоор зарласан. Тэр өдөр Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёр бусад дэд дарга нарын хамт мэдээлэл хийсэн. Тэгэхэд Лу.Гантөмөр “Манай нам Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Улс төрийн зөвлөлд 22 хүний нэрийг дэвшүүлж, ҮБХ-ноос баталсан.

Үндсэн дүрмийн хороо бас шинэчлэгдсэн. Мөн Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг шинэчилсэн. Өнгөрсөн зунжингаа намын удирдлагууд гишүүдийг саналыг сонсож явсан. Намын гишүүд “...АН нэгдмэл байх шаардлагатай байна. АН нэгдмэл байсан цагт төрийн алдагдсан бодлогыг засах залруулах ажил ахицтай байна” гэсэн саналыг маш их тавьж байсан. Тиймээс бид “...АН-ыг яаж бүтэн байлгах вэ” гэдэгт санаагаа чилээсэн. Мөн намын гишүүд “...АН цусаа сэлбэх ёстой. Удирдлагын түвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх шаардлагатай. Ардчиллыг хамгаалдаг залгамж халаагаа бойжуулах ёстой” гэх асуудлуудыг маш их ярьсан.

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт сонгуулийн компанит ажлыг удирдах чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ. Мөн Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж, явуулна. Намын дүрмээр “...Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдаж, даргална” гэж байдаг. Гэхдээ дэг журмаа батлахдаа “...Улстөрийн зөвлөлийн хурлыг тэргүүн дэд дарга удирдан”а гэж намын даргын зүгээс санал оруулж байгаа. Мөн гадаад харилцаагаа хариуцаж ажиллана" гэсэн юм.

Түүнээс хойш АН-ынхан орон нутагт ажиллаж байна. Хамгийн сүүлд Сүхбаатарт аймагт “Зүүн бүсийн эдийн засгийн форум”-ыг зохион байгууллаа. Тэнд бүгдээрээ л харагдана лээ. Энэ нь “...Нэгэнт онгууль дөхсөн учраас нэг дээвэр дор байх ёстой” гэдгээ ойлгоцгоосны илрэл гэхэд болно. Учир нь АН-ынхан далдуур бол хоорондоо толхилцсон хэвээр л байна. Гэхдээ их дуу чимээ багатай үзэж байгаа аж. Харин энэ нь сонгуулийн “тоглоомын дүрэм” тодорхой болж, “...Хэн нь тойрогт явж,  хэн нь жагсаалтад бичигдэх вэ” гэдгийг ярих үед гал гартал үзэлцэж магадгүй. АН дотор “...Нам Ц.Элбэгдоржид очлоо” гэх хүн олон байна. Бас “...Х.Баттулгыг хол байлгах хэрэгтэй” гэх гишүүд ч цөөнгүй дуулдаж байна. Эдгээр үзэл бодлоо ил хэлцгээх нь ч байна.

Мөн энэ хооронд АН-ын дарга Лу.Гантөмөр өөрийн дөрвөн зөвлөхийг томилжээ. Доктор Н.Тэгшбаяр, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга байсан Г.Ганбаатар, жүжигчин, продюсэр Ж.Баясгалан, комедиан Н.Амаржин нарыг АН-ын даргын зөвлөх болсон байна.

Түүнээс гадна нэгэнт эхэлсэн ээлжит бус ҮБХ-ны хурал яагаад хаахгүй байгаа нь АН-ын генсекийн томилгоотой холбоотой аж. Генсек бол гол албан тушаал, сонгууль дөхсөн үед бүр ч чухал юм. Тэгэхээр аль фракцын, хэний хүн АН-ын генсек болох вэ гэдэг дээр ярилцсаар л байгаа бололтой. Зарим эх сурвалжийн мэдээллээр Лу.Гантөмөр “...Намын даргын хувьд хүнээ тавина” гэчихээд түүнийг бусад нь зөвшөөрөхгүй байгаа гэж яригдаж л байна. Ямартай ч ойрын үед АН-ын дарга ийш тийшээ ярьж холбогдож, энд тэнд уулзаж учирч байгаад генсекээ томилж, ҮБХ-ны хурлаа хаах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

31 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин