Элчин сайдууд “Сайн санааны үйлс”-д нэгдсээр байна

2023-09-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Р.ОЮУН

 

Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс жил бүр Улаанбаатар дахь гадаадын Элчин сайдын яамдтай хамтран "Сайн санааны үйлс" олон улсын өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн олон улсын өдөрлөгт Австрали, АНУ, Беларусь, Вьетнам, Итали, БНСУ, Лаос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Японы Элчин сайдын яамд болон эмэгтэй манлайлагчтай 30 гаруй үндэсний бизнесүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, Гадаад харилцааны яамны удирдлага, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар гэр бүл, ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, Эмэгтэй дипломат клубын гишүүд оролцлоо.

Энэ үеэр Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лаура Ботта “Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрын нэрийн өмнөөс Эмэгтэйчүүдийн дипломат клуб нийгмийн сайн сайхны төлөө бүх түвшинд сайн санааны үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлье. Энэ сайхан санаачилга нь Улаанбаатар дахь дипломат хамтын нийгэмлэг нэгдэн нягтарч, хамтран ажиллах хамгийн таатай орчин бүрэлдүүлж байгааг дэмждэг” хэмээн онцоллоо.

Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан дипломатч эмэгтэйчүүдийн санаачилгаар 1998 онд байгуулагдсан бөгөөд “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөгийг 23 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдөрлөгөөр хандив цуглуулахаас гадна бусад орны түүх, соёл, зан заншилтай танилцах юм. Цуглуулсан хандиваараа 100 гаруй том, жижиг төсөл хэрэгжүүлж байна. Анх Улаанбаатар хотод төсөл хэрэгжүүлдэг байсан бол сүүлийн үед орон нутагт төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт тусгай тоног төхөөрөмж авч өгснөөс гадна энэ жилээс Хэнтий аймгийн Баянхутаг суманд төсөл хэрэгжүүлж байна.

Мөн эмэгтэй манлайлагчтай жижиг бизнесийнхнийг дэмжихийг зорьдог аж. Тиймээс эмэгтэй эзэдтэй бизнесийн төлөөллүүд энэ арга хэмжээнд оролцож буйгаараа онцлог байв. Тэдний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, олон нийтэд таниулах, Элчин сайдын яамтай холбох, үйл ажиллагаанд нь дэм болохыг хичээдэг байна. Жижиг бизнес эрхэлж байгаа болон үйлдвэрлэлээ дөнгөж эхлүүлж буй хүмүүс зах зээлээ олоход бэрхшээлтэй, танигддаггүй. Хэдийгээр жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг төр, засгаас баримталж байгаа ч тэднийг сурталчилж туслах зайлшгүй шаардлагатай учир эмэгтэй бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч хүмүүсээ танилцуулах зорилгоор тус арга хэмжээндээ оролцуулдаг байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 185 (7170)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

15 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин