С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрүүд нууцад хамаарах уу?!

2023-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр шүүгчийн тусгай саналаар 2021 оны долдугаар сарын 19-ний хүчингүй болгосон. Мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, улмаар хэрэгсэхгүй болоод дууссан. Энэ асуудлыг улс төрийн хүрээнийхэн, ер нь олон нийт сүүлийн үед нэлээд сонирхоод байгаа нь ажиглагдах болов. Өөрөөр хэлбэл, С.Баярцогттой холбоотой шүүхийн шийдвэрүүдийг эрж хайгаад эхэлжээ. Гэвч олдохгүй байгаа аж. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн дагуу  Монгол Улсын хэмжээнд шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааг бүхэлд нь цахимжуулан шүүхийн шийдвэр нэг бүрийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах зориулалт бүхий www.shuukh.mn цахим хуудаст нийтэлдэг болсон.  Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах батлах тухай журамд “...Хэргийг тухайн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажилтан буюу админ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн бүх оролцогчид гардаж авснаас хойш ажлын тав хоногт багтаан цахим санд байршуулах ба ингэхдээ шийдвэрт дурдсан иргэн, хуулийн этгээдийн регистр, бүртгэлийн дугаар болон хаягийг дарж, тэдгээрийн нэрийн зөвхөн эхний үсгийг үлдээж нийтэлнэ” гэжээ. Мөн тус журмын 4.2-т нууцлах шаардлагатай тодорхой хэргүүдийг байршуулахгүй байхаар заажээ. Харин С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэр тэдгээрийн алинд нь хамаарч байгаа нь ойлгомжгүй байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

3 цаг 14 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

12 цаг 18 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

12 цаг 18 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин