Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй

2023-09-13
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Нэгдүгээрт нь, Оюу толгой, Тавантолгойн зардал монголчуудын орлого байх ёстой.  Өөрөөр хэлбэл, Оюу толгойд хэрэглэж байгаа хоол, хувцас, шатахуун, барилгын материалыг нэн тэргүүний ээлжинд монголчууд маань өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө нийлүүлдэг боломжийг бүрдүүлэх нь төр засгийн үүрэг, бодлого байх ёстой. Тавантолгой, Оюу толгойд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх төмөр зам зайлшгүй шаардлагатай.  Нэн тэргүүний ээлжинд Улаанбаатараас Сайншанд, Сайншандаас Тавантолгой чиглэлд төмөр зам тавья гээд төмөр замын бодлого дотор явж байна.  Тавантолгойн гэрээний төслийг сонгон шалгаруулалтын журмын дөрөв дээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 250 км, Тавантолгой-Сайншандын чиглэлд 400 км,  Сайншанд-Чойбалсан чиглэлд 580 км. Ингээд хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулах хугацаа, ашиглах нөхцөлийг хараад оноогоор дүгнэнэ. Нийтэд нь төмөр замаас гадна, усан хангамж, цахилгаан станц, ажиллах хүч, хөрөнгө оруулалт, урьдчилгаа төлбөр гээд маш олон зүйлүүд дээр сонгон шалгаруулалтыг хийнэ. Нэгтгээд дүгнэхэд хамгийн өндөр оноо авсан компанид оролцох эрхийг өгнө гэж байгаа юм. Ингэхээр зөвхөн төмөр замаас бусад зүйлүүд дээрээ хамгийн өндөр оноо өгчихдөг. Хамгийн сайн санал ирүүлсэн нь Сайншандаас Чойбалсан чиглэлд тавих төмөр замыг тавихгүй ээ. Зөвхөн Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавина гээд шалгараад ирчихвэл бид яах вэ. Тэгэх юм бол эргээд төмөр замаар чинь дамжаад нүүрс маань бүгдээрээ урд хил рүүгээ, урд хөрш рүүгээ урсдаг. Эргүүлээд Тавантолгой, Оюу толгойд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн маань төмөр замаар дамжаад  Хятадаас нийлүүлэгддэг.  Монголчууд бас л ажилгүй, ядуу. Монголын энэ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сайншандад байж байгаа аж үйлдвэрүүд маань босохгүй болчих юм биш байгаа даа. Энд төмөр замын бодлого бол зайлшгүй Сайншанд чиглэлтэй, болж өгвөл Сайншандаасаа Чойбалсан чиглэлтэй байх ёстой гэдэг байр суурьтай байна. Яагаад гэвэл, Монголын боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлье, монголчуудыг олноор нь ажлын байртай болгоё гэж байгаа бол энэ бодлого зайлшгүй байх ёстой. Нөгөө талаас, Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулна, коксын үйлдвэр, химийн үйлдвэр, ган төмөрлөгийн үйлдвэр, цахилгаан станц, барилгын материалын үйлдвэр гээд, эд нар маань ч гэсэн төмөр зам тавигдаж байж, тэнд бий болох ёстой. Энэ бодлого дээр л сайн анхаарч өгөөч. Сонгон шалгаруулалтын журам харахаар энэ жаахан эрсдэлтэй харагдаад байгаа юм. Үүнийг өөрчлөх боломж байдаг болов уу?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Би ерөнхий зарчмыг нь хэлье. Тэгээд Сангийн сайд С.Баярцогт,  Даш.Зоригт сайд, мөн ажлын хэсгийнхэн зарим тодруулгыг нэмж хийгээрэй. Тавантолгойн орд газраас орох орлого нь болж өгвөл нэмүү өртгийг бий болгоход чиглэсэн бүх үйл ажиллагаа нь зөвхөн бүтээгдэхүүн болон түүнийг дагаж байгаа дэд бүтцийн бусад үйл ажиллагаанууд нь бүхэлдээ Монгол Улсдаа  өртөг болж шингэж үлдэх, ажлын байр бий болгох нь бидний эрхэм зорилго гэж үзэж, энэ төслийн үндсийг тавьж оруулж ирсэн. Мэдээж хэрэг энэ дээр Их Хурлаар хэлэлцээд, гишүүд маань нэлээн тодорхой саналуудыг гаргаж, зарим баримт бичгийг илүү ойлгомжтой, тодорхой, дэд бүтцийн ч хувьд, мөн бусад эрх зүйн орчны хувьд нь ч гэсэн тодотгох шаардлага байхыг үгүйсгэхгүй. Энэ дээр тодорхой санал, санаачилгыг авч тусгах болно.

Сангийн сайд С.Баярцогт:

-Засгийн газар дээр бүтээн байгуулалтын асуудлуудыг цогцоор нь ярьж байгаа учраас Сайншандын үйлдвэрийн парк, төмөр замын бодлого, Утаагүй Улаанбаатар, Тавантолгойн асуудлыг бүхэлд нь цогцоор нь өргөн барьж, нэг дор хэлэлцүүлж байна. Энэ бол бие биеэ нөхөж байж, бүхэл нэгэн цогц бодлого болох ийм асуудал байгаа. Санхүүжилтын механизмын хувьд зөвхөн төсвөөр болон урьдчилгаа төлбөр, олон улсын зах зээл дээрээс бонд гаргахаас илүүтэйгээр Хөгжлийн банкны асуудлыг бас бий болгож байж бүтэн дүүрэн болгох зарчим барьж байна. Эдийн засгийн байнгын хороон дээр төмөр замын бодлого, Утаагүй Улаанбаатарын асуудал, Тавантолгойн асуудал, Сайншандын үйлдвэрийн паркийн асуудал Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ. Төмөр замын бодлогын асуудлыг бид нар үе шаттайгаар хэрэгжүүлэх, царигийн асуудлыг л ярьж байгаа. Царигийн асуудал дээр Засгийн газар нэг байр суурьтай байгаа. Үе шатын хувьд хамгийн гол нь бүтээгдэхүүний боловсруулалт хийж, эцсийн бүтээг­дэхүүн гаргадаг чиглэлүүдээ Засгийн газар нэг номерт оруулж ирж тавьж хэлэлцүүлж байгаа. Үүнийг богино хугацаанд түргэн шуурхай батлаад өгчихвөл энэ бүх асуудлууд гараанаасаа зэрэг хөдлөх ийм бололцоо гарна.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:

-Төмөр замын бодлогыг Засгийн газар өргөн барьсан.  Энэ дээр гишүүд Тавантолгой, Оюу толгой асуудлаа яах юм бэ гэдгийг сонирхоод байна. Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн бид нарын энэ яриад байгаа юм Монголд шингэхгүй. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа, Их Хурлын гишүүд маань ч гэсэн энэ дээр саналаа хэлээд хэлэлцээд явж байна. Засгийн газраас өргөн барьж байгаа энэ цогц юмнууд  Тавантолгой ашиглалтад ороод, боловсруулах үйлдвэрүүд явна. Мөн Тавантолгойн орлогоос иргэддээ 1.5 саяыг нааш цааш нь болгоход 1.0 сая орчим төгрөг нь орон сууцны зээлэнд хамрагдад явна. Утаагүй Улаанбаатар, Сайншанд зэрэг төсөл Засгийн газар дээр явж байна. Төмөр замын бодлого, энэ газрын баялгаа яаж Монголд нэмүү өртөг үйлдвэрлэгч үлдээж авах вэ. Ажлын байр бий болгох вэ гэдэг дээр цогцолж явж байгаа учраас Их Хурлын гишүүд маань байдлыг цогцоор нь харж, дүгнэж, цэгнэж Их Хурлаараа хурдан батлаад өгөх байх гэж бодож байна. Гэхдээ зарим гишүүд маань хурдан нүүрсээ гаргаад зарчихъя, ерөөсөө хил давуулаад хэдэн төгрөг авъя гэдэг бодолтой яваад байна. Энэ тал дээр анхааралдаа авчихаасай. Цогц юм яваад байгаа шүү. Төмөр замын бодлого маань яг энэ уул уурхайгаа яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг дээр Засгийн газар өргөн барьсан. Эхлээд боловсруулах үйлдвэрүүдээ барья. Монголынхоо хилийн дотор үйлдвэрүүдээ барья гэсэн санаа л юм.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр:

-Нэгдүгээрт, энэ гэрээтэй холбогдуулаад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах нэг заалттай орж ирж байна. Оюу толгойн гэрээг байгуулах үеийн хууль эрх зүйн орчин үндсэндээ хэвээрээ байж байгаа. Тэгэхээр энэ гэрээний төслийг бэлтгэх явцад Засгийн газар маань зөвхөн ганц энэ хуульд өөрчлөлт оруулаад эрх зүйн орчин нь болох уу. Бодлогын хувьд бол ойлгомжтой. Сая  С.Баярцогт сайд хариулж байна. Өөр бусад хуулиуд дээр анхаармаар юмнууд гарч ирээд, явцын дунд ярья гэсэн үү. УИХ дээр хэлэлцээд явах үед Татварын хууль ч гэдэг юм уу, Хилийн хууль ч юм уу, өөр бусад хуулийн заалтууд  дээр судалсан зүйл байгаа юу. Хоёрдугаарт, улс даяар их анхаарч байгаа зүйл юу вэ гэхээр 100 хувь төрийн мэдлийн компани бий болж,  үйл ажиллагаа явах нь байна. Иргэн болгоны оролцоо тэнд байх нь ээ, хувь хүн болгон хувьцаа хүртэх нь ээ, хувьцаа эзэмших нь гэдэг мэдэгдэл, уриалга, Засгийн газрын бодлого Монголын иргэн бүрт хүрчихсэн байна. Бид энэ асуудлыг хэлэлцэж байх үед иргэдийн хамгийн их сонирхоод байгаа зүйл тэр байгаа юм. Миний оролцоо тэнд ямар байх нь вэ. Бид иргэн хүний хувьд миний эрх тэнд хэр хангагдах нь вэ. Жирийн иргэний ашиг сонирхлыг Монголын төр засаг яаж бодож, харж үзэх нь вэ, авч  хэлэлцэх  нь вэ гэж. Тэгэхээр энэ  Монгол Улсын иргэн бүрийн хувьцаа эзэмших сонирхлыг ингэж бид нар хангах гэж байгаа гэдэг схемээ жирийн иргэнд ойлгомжтойгоор богинохон тайлбарлаад өгөхгүй юу?

Сангийн сайд С.Баярцогт: 

-Үнэхээр эрх зүйн орчны хувьд зайлшгүй хөгжлийн бодлого, дараа нь эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, гуравдугаар үндсэн асуудал бол Голланд өвчин тусчихгүй байх зохицуулалтыг хангаж өгөх бодлого цуг орох ёстой. Энэ удаад УИХ-ын нэг тогтоолын төсөл, Ашигт малтмалын хуулийн 29.5 дээр өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоёрыг оруулж ирж байгаа юм. Мөн өнөөдрийн энэ жагсаалт дотор байгаа Ашигт малтмалын тухай хууль дээр өсөн нэмэгдэх роялтын асуудал орж ирж байгаа юм. Тэгэх юм бол манай уул уурхайн татвар бүтэн болно.  Өөрөөр хэлбэл  2011 оноос эхлээд гэнэтийн ашгийн татвар байхгүй болсон, үнэ өссөн нөхцөлд ямар хэмжээний татвар авах юм бэ гэдэг орон зай хоосон болчихож байгаа юм. Тийм учраас энэ Тавантолгойн холбогдолтой хуулийн болон  УИХ-ын тогтоолыг батлахдаа дагалдуулаад энэ хуулийг зэрэг хурдан батлах ёстой. Тэгж байж гэрээ хийх үндсэн нөхцөл, хууль эрх зүйн орчин ийм нөхцөл рүү орно. Дараа нь Ашигт малтмалын хууль дээр хэд хэдэн хуулийн төслийг гишүүд өргөн барьсан. Үүнийг бас хэлэлцээр хийхээс өмнө хагалаад нэг тийш нь болгоод шийдээд өгөх хэрэгтэй. Тэгж байж эрх зүйн орчин бий болгох, тогтвортой орчин байх , дараа дараагийн хөрөнгө оруулагч тал, оператор компаниудтай хэлцэл хийх үндсэн  нөхцөлийг хангаж өгнө. Хоёр дахь нөхцөл нь компанийн засаглалын асуудал яригдаад байгаа. Тэгэхээр компанийн засаглалын хувьд бид нар Компанийн хуульд  өөрчлөлт оруулах замаар  олон улсын шалгарсан менежментийг оруулж ирдэг зарчмаар Монголын компаниудыг төлөвшүүлэх ёстой. Ингэж байж хөрөнгийн зах зээл дээр гаргах асуудал үүнтэйгээ шууд уягдана. Гурав дахь асуудал нь, яг үүнтэй холбогдуулаад Оюу толгой, Таван толгой гээд уул уурхайн үйлдвэрлэлүүд ашиглалтад ороход их хэмжээний хөрөнгө оруулалт орно. Энэ бол эргээд экспорт дээр төгрөг чангарна.  Төгрөг чангарсан нөхцөлд экспортын өрсөлдөх чадвартай бусад салбарт маш их хэмжээний хүндрэлүүд үүснэ. Төр бодлогоор тэр салбаруудыг дэмжих ёстой. Энэ бол уламжлалт хөдөө аж ахуйн салбар, ноолуур байна.  Дэлхийн экспортын 30 хувьд нөлөөлж чадна гэж байгаа ийм байр суурийг бид нар бодлогоор дэмжих ёстой. Тэгэхээр уул уурхайн үйлдвэрлэл явуулах төсөл, хөтөлбөрүүдийг явуулахын зэрэгцээ яг ямар салбарыг зэрэгцүүлж хөгжүүлэх ёстой вэ гэдэг дээр давхар төрөөс дэмжлэг үзүүлсэн бодлогыг цуг явуулах ёстой. Хоёрдугаар үндсэн асуудлын хувьд иргэд өөрийн гэсэн бодитой хувьтай болж байгаа нь, бид нар эдийн засгийн үнэгүй сургалтыг улс орон даяар хийж байгаатай ижил болно. Үүний үнэ  цэнийг яг хэзээ мэдрэгдэх вэ гэхээр, дотооддоо гаргаж байгаа хувьцааны нэрлэсэн үнэ, дэлхийн зах зээл дээр байгаа компанийн хувьцааны үнийн өсөлт дээр хүмүүс үнэхээр зөв бодлого хийсэн байнаа гэдэг нь мэдрэгдэх энэ хэмжээнд бид нар ажиллах ёстой. Түрүүнд С.Бямбацогт, Ж.Энхбаяр гишүүд асуугаад байсан. Ямар хэмжээгээр та нар хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, компаниудад зарах асуудлаа шийдэх вэ гээд. Энэ бол Монголын хөгжлийн хувьд амин чухал асуудал. Өөрөөр хэлбэл сэтгэлгээний хувьд маш том хувьсгал хийж байгаа. Үүнийг зэрэгцүүлж хийнэ.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин