Говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээлүүд “Сүм хөх бүрд”-д эгшиглэлээ

2023-09-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дорнын их соён гэгээрүүлэгч, говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл туурвилаас сэдэвчилсэн “Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадмыг говийн дөрвөн аймгийн хүүхэд залуусыг хамруулан 2023 оны есдүгээр сарын 07-08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сум “Сүм хөх бүрд”-д зохион байгууллаа. Наадамд Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн ЕБС-ийн 80 гаруй хүүхэд оролцсон юм. “Говийн хүүхдүүд” урлагийн наадмын зорилго нь Данзанравжаагийн бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, хүүхэд багачуудад эх оронч үзэл, үндэсний өв соёлыг хайрлан хамгаалах ач холбогдлыг ойлгуулж, олон нийтэд сурталчлан таниулах юм. 

“Говийн хүүхдүүд” урлагийн наадмыг Соёлын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Данзанравжаа соёл гэгээрлийн төв хамтран зохион байгууллаа. Наадмын шүүгчээр Төрийн шагналт, УГЗ, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, МУАЖ уртын дууч А.Нэргүй, МУГЖ уртын дууч Г.Хонгорзул, түүхийн ухааны доктор, дэд профессор Ц.Минжин, бүжигчин Б.Эрдэнэтуяа нар ажиллав. Урлагийн наадамд оролцогчид гоцлол дуу, хамтлаг дуу, гочлол чөлөөт бүтээл, чөлөөт хамтлаг төрлөөр уран яруу, утга төгөлдөр дуу, хөгжим, бүжгээр үзэгч олныг цэнгүүллээ. Гоцлол дууны төрөлд ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлүүд болох “Наранзул хул” дуугаар Дорноговь аймгийн сурагч Г.Цэлмэг тэргүүн байр, дэд байранд Дундговь аймгийн сурагч М.Цэрэнханд “Урьхан хонгор салхи” дуу, Говьсүмбэр аймгийн сурагч Н.Лхагва-Эрдэнэ “Хурмаст тэнгэр” дуугаар нь III байр тус тус эзэллээ.

Хамтлаг дууны төрөлд Говьсүмбэр аймгийн Боржигон шуранхай хамтлаг “Үлэмжийн чанар” дуугаар тэргүүн байр, дэд байранд Өмнөговь аймгийн “Говийн эгшиглэн” хамтлаг “Гөрөөс ээж” дуугаар нь, III байранд Дорноговь аймгийн “Эвийн эгшиг” хамтлаг “Шар талын цэцэг” дуугаар шалгарч, өв соёл түгээгч эрдэмтэн олон багш нар, нутгийн олноо баярлуулав. Харин гоцлол чөлөөт бүтээлийн төрөлд Өмнөговь аймгийн сурагч Д.Мөнгөнбаатар ерөөл магтаалаар тэргүүн байр, Дорноговь аймгийн сурагч А.Анударь Үлэмжийн чанар бүжгээр дэд байр, Дундговь аймгийн сурагч М.Чойжидогмид “Алтан ар үр” дуугаар тус тус шалгарсан юм. Чөлөөт хамтлагаар Дундговь аймгийн “Угалз” хамтлаг “Ноён хутагтын сургааль”, Дорноговь аймгийн “Говийн уянга” хамтлаг “Тэнгэрийн хутаг” бүжиг, Өмнөговь аймгийн “Угсаатан” хамтлаг ноён хутагтын “Аврал гурван чухаг” сургаал бүтээлээр шагналт байр эзэллээ. 

Говийн ноён хутагт Данзанравжаа 1803 онд Түшээт хан аймгийн говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт мэндэлжээ. Тэрбээр өөрийн авьяас билгээрээ олонд танигдаж 7 настайдаа Говийн ноён Хутагтын V дүрээр тодорсон. Ноён хутагт Данзанравжаа говь нутагт эрдэм соёлыг дэлгэрүүлж, Монголын анхны сургууль “Хүүхдийн дацан”, “Гиваадин Равжаалин” анхны музей, анхны театр “Саран хөхөөний намтар дуулах дацан”, “Бүтээлийн цагаан сүм”-ийг барьж байгуулжээ. 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

4 цаг 25 мин
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган манай улсад айлчилна

4 цаг 34 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

4 цаг 45 мин
О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

5 цаг 22 мин
Б.Батсайхан: Татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

Татварын ерөнхий газар дэвшилтэт технологид тулгуурлан хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна

9 цаг 0 мин
Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Шинжлэх ухаан гэдэг үг монголчууд биднийг хаяж оджээ. Ердөө хаяанд

9 цаг 0 мин
УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл сүүлийн үед улс төрийн хүрээнийхний анхааралд

9 цаг 0 мин
АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдө

9 цаг 0 мин
Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 цаг 0 мин
Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тари

Өчигдөр 06 цаг 00 мин