Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад үгээр биш, үйлдлээрээ нэгдэхийг уриалав

2023-09-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Цэвэгдоржийн Мягмарбаяр
 
Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган өчигдөр  Улаанбаатар хотод боллоо. 
Дэлхийн улс орнууд анх 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын төлөө нэгдэж тус бүрдээ амлалт авч хэрэгжүүлснээс хойш найман  жил өнгөрч  2030 он гэхэд  долоон  жил үлдээд байна. Дэлхий нийтийн өмнө амласан амлалт, үүрэг даалгавартаа хүрэхийн тулд  бусад улс орны нэгэн адил манай улс ч өнгөрсөн жилүүдэд  тодорхой  сорилт бэрхшээлүүдийг даваад байна. Харин одоо   үлдсэн хугацаанд амлалтандаа  хүрэхийн тулд  тодорхой санаачилгуудыг дэмжиж хөгжлийн шинэ хурдасгуурыг хэрэгжүүлэх шаардлага үүсч үүнд оролцогч бүх талууд санал нэгдэх нь чуулганы зорилго оршиж байна. 
Хариуцлага, зорилго өндөр уг чуулганыг  Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нээж үг хэллээ. Тэрбээр “  Монгол Улсын эдийн засаг тэлж  цар тахлын өмнөх хэмжээнд ирж инфялц 9.2 хувь буюу нэг оронтой тоонд ирсэн ч  Тогтвортой хөгжлийн төлөөх зорилтуудаа хангахад удаашралтай байна.  Монгол Улс Тогтвортой хөгжлийн төлөөх дунд хугацааны бодлогын баримт бичгээ боловсруулж дууслаа. 12 тэргүүлэх чиглэлд хөгжлийн бодлогыг уялдуулж та бүхнээр хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Эдгээр чиглэлүүд нь “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн дунд болон урт хугацааны  бодлогуудтай бүрэн  уялдаж байна. Харин хэрэгжүүлэхэд олон талын хамтын хүчин чармайлт, идэвхитэй санал, санаачилга та бүхний хичээл зүтгэл чухал. Цаашид бид зорилтдоо хүрэхэд байнгын ажиллагаатай нэгдмэл тогтолцоо шаардлагатай байна” гэсэн юм.  Монгол Улс сайн дурын эхний илтгэлээ 2019 онд танилцуулсан бол үндэсний хоёр дахь илтгэлээ өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын чуулганд танилцуулахад Тогтвортой хөгжлийн зорилтын 17 үзүүлэлтээс 15 нь ахицтай, харин нэгдүгээр зорилго буюу ядуурлыг бууруулах нь ухарсан үзүүлэлттэй байсан тул тодорхой үүрэг чиглэл, амлалт авсан билээ. Чуулганаар үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлд өгсөн зөвлөмжүүдэд суурилан гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний үүрэг амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх чиглэлийг танилцуулав.
Түүнчлэн үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирүүлсэн илгээлтийг түүний Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж танилцуулсан юм.  Илтгэлд “Тогтвортой хөгжлийн төлөөх зорилтуудын хэрэгжилтийг дүгнэх хугацаа талаасаа өнгөрч байхад хэрэгжилт манай улсын хувьд  50  хувь нь хангалтгүй, 32 хувь нь царцсан байдалтай байгаа нь  цаашид ард түмэн бид илүү нэгдмэл байж шинэ, шинэ санаачилгуудыг дэмжиж тогтвортой хөгжилд  хүн бүрийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм. 
Түүнчлэн “Эв нэгдэл бол аливаа зорилгод хүрэх хүч юм. Тогтвортой хөгжлийн төлөө бүх нийтээрээ  нэгдэн бодитоор үйлдэл хийх  цаг боллоо. Та хэрхэн нэгдэхийг хүсэж байна вэ”  гэж Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн хэлсэн үгийг  чуулганд оролцогчид онцолж  байна.  Тодруулбал, НҮБ-аас дэлхийн улс орнуудыг 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн байхын тулд дэлхий нийтээрээ хүн төрөлхтөний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөөх нэг тэрбум гаруй санаачилгыг өрнүүлэхийг НҮБ-аас уриалсантай холбогдуулан  тэрээр  ийнхүү онцолсон юм.  Тэрбээр цааш хэлэхдээ "Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чамгүй ахиц дэвшил гаргасан ч хангалтгүй байна. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй голлох гурван сорилтын нэг нь гадаад цочролд эмзэг байдал буюу түүхий эдийн үнийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамжийн өсөлт, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг юм. Мөн зөвхөн Монгол Улс гэлтгүй, бусад орнуудад тулгамдсан асуудлын нэг яалт ч үгүй COVID-19 цар тахлын сөрөг нөлөө байв. Үүний улмаас макро эдийн засгийн тогтворгүй байдал, өрхийн орлого, худалдан авах чадварын бууралт, нийгмийн тэгш бус байдлын гүнзгийрэл нэмэгдсэн. Үүнээс гадна бүс, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдал том сорилт болж байна. Тодруулбал, сонголт, боломжийн тэгш бус, хангалтгүй байдал нь хөгжлөөс орхигдох магадлалтай бүлгийн орхигдох эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэв. 

Эх сурвалж: www.polit.mn

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

36 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

2 цаг 43 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин