Б.Ганхуягийг гүйцэтгэх захирал байхад Ж.Ганбат ТУЗ-д нь байжээ

2023-09-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Эрдэнэс Тавантолгой” дахь Засгийн газрын БЭТ Ж.Ганбат өчигдөр Хятадын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Тэрбээр Элчин сайд Цай Вэньруйг нутаг буцаж буйтай нь холбоотойгоор хүлээн авсан юм байна. Харин уулзалтын үеэр түүнийг “...Монголд ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан” гээд “Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье” хэмээжээ. Учир нь Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд нүүрсний экспорт нэмэгдсэн. Монгол Улсын эдийн засаг өсөж, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн сард л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2.9 сая тонн нүүрс борлуулж компанийнхаа түүхэнд хамгийн өндөр борлуулалтыг хийсэн. “...Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн” хэмээн Элчин сайдад хэлжээ.

Мэдээж, энэ бол сайн үзүүлэлт юм. “...Эдийн засагт ногоон гэрэл асаж, монголчууд гарцаар гараад эхэллээ” гээд зүйрлэцгээж л байна. Гэхдээ “...Таны гавьяа” хэмээн нутгаа бараадаж буй Элчин сайдад хэлсэн үг удахгүй “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ таны гавьяа” гэгдээд л гарч ирнэ. Одоо ч мэр сэр тэгээд л байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх бүх захирал яг ийм магтаал сайшаалын бялууралд ордог байсан юм. Захирал бүр нь шүү. Тэгж байгаад л буруутаад явчихдаг.

Өнөөдөр шүүхийн өмнө зогсож буй Б.Ганхуяг л гэхэд ганцхан жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтай, гарцаагүй “том амьтан” байв. Магтуулаастай. Сайшаалгаастай. Шагнуулаастай. Явсаар “...Гавьяат” ч болсон. Ер нь л түүний удирдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК улсын ачааг нуруундаа үүрч, эдийн засгийн гол хүндийг нугалж байсан нь үнэн л дээ. Дашрамд нь Б.Ганхуяг тийм том байсан нь ч үнэн юм. Тэгвэл Б.Ганхуягийг тийм байхад одоогийн БЭТ Ж.Ганбат ч бас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт байлаа. Ж.Ганбат нь  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Дараа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, баталгаажуулсан байдаг. Тэр утгаараа Ж.Ганбат энэ түүхийг сайн мэднэ. Ер нь тэр “Эрдэнэс Тавантолгой”-г өмнө нь ч, одоо ч мэдэж буй ганц хүн болж байгаа юм. Хамгийн сонин нь Б.Ганхуяг баривчлагдаж, Ж.Ганбат БЭТ-өөр томилогдож очсон. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”д нүүрсний хулгай байсан бол түүнийг ганц гүйцэтгэх захирал хийж чадахгүй. Боломжгүй. Энэ компани зөвхөн ТУЗ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Үүнийгээ нийтэд маш сайн ойлгуулж ирсэн юм.

Энд нэг зүйл ойлгогдохгүй байдаг юм. Б.Ганхуяг, Ж.Ганбат хоёр нь нэг багийнхан байгаад байдаг. Зарчмын хувьд ТУЗ-д байдгаараа Ж.Ганбат дарга нь, гүйцэтгэх удирдлагын хувьд Б.Ганхуяг цэрэг нь болж таараад байгаа юм. Гэтэл цэрэг нь баригдаад байхад дарга нь орлоод үлдчихсэн.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хулгай байсан л бол Б.Ганхуягаас гадна ТУЗ-ийн гишүүд ч мэдэх ёстой. Тэднээс гадна улстөрчид ч сугараад үлдчихсэн байх магадлал өндөр. Хэрвээ Т.Аюурсайхан холбоотой л гэж байгаа бол дахиад хэд хэдэн “Аюурсайхан” ч нуугдаад үлдсэн л гэсэн үг. Сонин шүү, ингээд цааш нь хөврүүлээд байвал...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин: 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 178 (7163)

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 9 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 9 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин