Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад үгээр биш, үйлдлээрээ нэгдэхийг уриалав

2023-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

“Эв нэгдэл бол аливаа зорилгод хүрэх хүч юм. Тогтвортой хөгжлийн төлөө бүх нийтээрээ  нэгдэн бодитоор үйлдэх цаг боллоо. Та хэрхэн нэгдэхийг хүсэж байна вэ” гэж өнөөдөр Улаанбаатар хотноо болсон  Тогтвортой Хөгжлийн төлөөх Үндэсний Форумыг нээж Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн хэлсэн үгийг онцолж  чуулганаас уриалж байна.  Тодруулбал, НҮБ-аас дэлхийн улс орнуудыг 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн байхын тулд дэлхий нийтээрээ хүн төрөлхтөний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөөх нэг тэрбум гаруй санаачилгыг өрнүүлэхийг НҮБ-аас уриалав. Чуулганд НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра үг хэлэв.  Тэрбээр” Энэ онд манай улс ТХЗ-ын хэрэгжилтэд чамгүй ахиц дэвшил гаргасан ч хангалтгүй байна. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй голлох гурван сорилтын нэг нь гадаад цочролд эмзэг байдал буюу түүхий эдийн үнийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамжийн өсөлт, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг юм. Мөн зөвхөн Монгол Улс гэлтгүй, бусад орнуудад тулгамдсан асуудлын нэг яалт ч үгүй ковид-19 цар тахлын сөрөг нөлөө байв. Үүний улмаас макро эдийн засгийн тогтворгүй байдал, өрхийн орлого, худалдан авах чадварын бууралт, нийгмийн тэгш бус байдлын гүнзгийрэл нэмэгдсэн. Үүнээс гадна бүс, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдал том сорилт болж байна. Тодруулбал сонголт, боломжийн тэгш бус, хангалтгүй байдал нь хөгжлөөс орхигдох магадлалтай бүлгийн орхигдох эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэв. Нөгөөтэйгүүр,  “Монгол Улсын хувьд хот суурин газарт болон залуусын дунд ядуурал газар авч, нэг хэсэг нь ядуу, нэг хэсэг нь баян чинээлэг амьдарч, дундаж давхарга бараг байхгүй болсон нь ажиглагдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын манлайлал дор бүх нийтээрээ хүчин чармайх шаардлагатай” онцолсон юм.  “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийнхээ зорилтоо биелүүлэхийн тулд 2030 онд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь чухал. Ингэснээр Монгол Улс алсын зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. Бид ярихаас илүү үйлдлээрээ үлгэрлэж, нэгдэх хэрэгтэйг чуулганд оролцогчид уриалаад байна.

Эх сурвалж. www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 21 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 25 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 25 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин