Т.Сүхболд яагаад “сонгогдсон” бэ?!

2023-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэр даруйд цагдаа, дотоодын цэрэг, хүчний байгууллагын генерал, хурандаа нар бужигнаад эхэлсэн. Ж.Болдын оронд ЦЕГ-ын дарга болох гэж тэр. Хэсэг бүлэг, нутаг нугаараа хэлхэлдээд хэд хоног гүйлээ. Улстөрчид ч дунд нь орчихсон тууж явсан. Ер нь манайхан аль ч салбарт биеэ голохоо больчихоод байгаа юм. Нэг л жишээ нь энэ. Баргийн албан тушаал руу “...Би чадна” гээд л зүтгэчихдэг болсон.

Гэхдээ өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын шинэ даргыг томилоход дээрх марафонд идэвхтэй оролцогсдоос томилсонгүй. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг “сонгосон” байна. Ингэж цагдаагийн дээд удирдлага анх удаа 1980-аад оны залуугийн гарт шилжив. Гэхдээ үүнээс илүүтэйгээр Засгийн газар, Ерөнхий сайд яагаад Т.Сүхболдыг ЦЕГ-ын дарга болгосон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Тэрбээр сүүлийн жилүүдэд ЭЦА-ны гол албан тушаалуудыг хашсан. 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,  2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, 2020 оны долдугаар сараас ЭЦА-ны даргаар ажилласан байдаг. Т.Сүхболд сүүлийн 10 жилийн хугацаанд шалгагдсан эдийн засгийн томоохон хэргүүд дээр ажиллажээ. Захаас нь хэлэхэд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Салхитын мөнгөний ордын хэрэг, нүүрсний хэрэг, койн, Хөгжлийн банкны хэрэг, Боловсролын зээлийн сан, МИАТ-ийн “Дайны эрсдэлийн сан”-гийн мөнгийг шамшигдуулсан хэрэг  гээд дурдаж болно. Ийм хэргүүд дээр ажиллаж ирсэн, “мэргэжлийн” хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүнийг ЦЕГ-ын даргаар “сонгосон”-ы учир шалтгаан нь энэ бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 9 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 13 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 13 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин