Пап Францис:Хүн төрөлхтөн нэг л харьяалал, шашин шүтлэгийн эрэл хайгуултай

2023-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр “Хүн” театрт шашин хоорондын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Шашны хоорондын уулзалтын үеэр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Хайрт ахан дүүсээ та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хүн төрөлхтөн нь нэг л харьяалалтай, шашин шүтлэгийн нэг л эрэл хайгуултай болохоор  христэд итгэл нэг ахан дүүсдээ, ахын хувиар мөн та бүхэнд  анд нөхрийн хувиар үг хэлэхийг минь зөвшөөрнө үү.

Шашин шүтлэгийг илэрхийлэх хүсэлдээ хөтлөгдөн тэнгэр өөд ширтэхийг нь харахдаа хүн төрөлхтнийг дэлхий дээр аялж буй аянчин, жинчдийн нэг цуваа мэтээр зүйрлэж болно. Энэ өнцгөөс харвал  холоос ирсэн  тэнгэр бурханд итгэгч  нэгэн би  тэнгэр газраас өөр  юуг ч олж харалгүйгээр тэнд аялж байсан хэмээн монголын талаар баталсан  үнэхээр  утга учиртай байжээ.

Цэлмэг хөх тэнгэрийн доор сүр жавхлант уужим газар нутаг, хүний амьдралын хоёр хэмжүүрийг сануулж, өрөөл бусадтай  харилцах харилцаанд үндэслэсэн дэлхийн  хэмжүүр, биднээс  чинадад орших  агуу нэгний эрэн хайх  эрэл хайгуулд түшиглэсэн  тэнгэрийн хэмжүүр юм.  Товчхондоо  эргэл мөргөлчид, аялагчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх  аялалынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд  алсыг харж явах ёстойг  Монгол Улс бидэнд сануулж байдаг.  Энэхүү чухал уулзалтын цаг мөчид  миний бие та бүгдтэй хамт байгаадаа баяртай  байна.   Бид бүгдийн эргэцүүлэл, илэрхийлэлд хувь нэмрээ оруулсан хүн бүрд чин сэтгэлээсээ таларъя. Бид бүгд нэгэн дээвэр доор хамтдаа цугласан нь  өөрөө нэгийг өгүүлж байна. Шашин шүтлэгянз бүрийн уламжлалууд өөр өөрийн гарал үүсэл, онцлогоороо дамжуулан  нийгмийн төлөөх сайн сайхны  гайхалтай нөөц болоцоог бүрдүүлж байдаг. Хэрэв улс үндэстний удирдагчид бусадтай яриа хэлэлцээр хийх замыг сонговол олон ард түмнийг зовоож буй мөргөлдөөнийг таслан зогсооход шийдвэрлэх хувь нэмэр оруулах юм. Шашин шүтлэгийн янз бүрийн  уламжлалууд    нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан. Өнө эртний агуу их түүхтэй Монголын ард түмэн бидэнд хамтдаа байж, бие биеээ илүү их таньж мэдэх боломжийг олгож байна.Эртний эзэнт гүрний нийслэл Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд хамьдаа зэрэгцэн оршиж, эв эеийг гэрчлэн харуулдаг. Үүнийг дахин дурсахад таатай байна.  Ази тивийн өвөрмөц өнгө аясаар онцлон тэмдэглэмээр байна.  Эе эе бол өөр өөр бодит байдлын  хооронд  тэдгээрийг ерөнхийлж, ижилсүүлэхгүйгээр харин тэдгээрийн ялгааг хүндэтгэсэн нийтлэг амьдралын ашиг тусын тулд бий болсон онцгой харилцаа юм.  Би ингэж асуумаар байна. Итгэгчдээс илүү хэн бүх  нийтийн эв эеийн төлөө ажиллахаар дуудагдсан бэ. Ахан дүүсээ биднийг дэлхий дээрх бусад мөргөлчтэй эв найртай байж, амьдарч буй газар нутагтаа эв эеийг хэрхэн түгээж байгааг бидний шашин шүтлэгийн нийгэмд үзүүлэх  хэм хэмжүүр болдог. Үнэн хэрэгтээ хүн бүрийн амьдрал тэр ч байтугай, шашин шүтлэг, бусдын төлөөх үзлийн үндсэн   өөрийгөө хэмжих шаардлагатай  байдагш.  Бусдын төлөөх үзэл нь хий хоосон үзэл биш. Харин бодит байдал, анд нөхрөө ирж  олох, бусадтай өгөөмөр хамтын ажиллагаатай байх явдал юм. Учир нь мэргэн хүн өгөхдөө баярладаг ба үүнтий төлөө аз жаргалтай болдог” хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17