Н.Энхбаяр: Монгол Улсын соёл, Пап Францисын хэлсэн үг хоорондоо нийцэж буй нь сайхан санагдлаа

2023-09-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэ үеэр  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр Гэгээн Ширээт Улсад  очиж, энэхүү түүхэн айлчлалын урилгыг Пап Францисд гардуулан өгсөн юм.

-Монгол Улсын нэгэн цагийн түүхэнд тодоор  бичигдэн үлдэх үйл явдал, төрийн  айлчлал үргэлжилж байна. Та энэхүү айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал Монгол Улсыг дэлхийд таниулах, хайрлах, хүндэтгэх сэтгэлийг төрүүлэхүйц  түүхэн айлчлал болж байна. Аливаа улс хоорондын харилцаа бол зөвхөн  бичиг цаас, солилцох харилцаа байдаггүй.  Мөн  хүмүүсийн сэтгэхүйн харьцаа оршиж байдаг. Тиймээс  манай улсын гадаад харилцаа дэлхий ертөнцтэй  илүү ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэтгэсэн айлчлал болж байна.

Учир нь гэвэл, Гэгээн Ширээт Улс бол онцлог орон юм. Католиг шашинтай хүмүүсийн сэтгэл санаа, том соёл иргэншлийн  илэрхийлэл болсон улс. Тийм учраас энэ институтыг тодорхойлж байгаа пап хэн ч  байсан энэ папын айлчлал хэлсэн үг бүр 1.5  тэрбум хүнийг сэтгэлд тусдаг онцлогтой.  Тийм учраас энэ айлчлал бол 1.5 тэрбум хүнийг зүрх сэтгэлд Монгол Улс хэмээх орон зайг бий болгосон  айлчлал болж байна. Тэр утгаараа энэ олон  хүн зүрх сэтгэлээ нээж монголд өнөөдөр паптай хамт айлчилж ирсэн гэж үзэх хэрэгтэй. 

Мөн Монгол Улсын түүхийг янз бүрээр үнэлж дүгнэдэг. Зарим хүмүүс таалагдсан түүхээ монголынх үгүй бол харийнх гэж хуваагаад байдаг. Монгол Улсын түүх бол бүтэн түүх юм. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хэлсэн үгэнд ч тусгагдсан.  800 жилийн өмнө Ромын пап тэр үеийн Монголын төрийн тэргүүн нар хоорондоо  харилцаж байсан. Тэгэхээр Монгол Улс, Ватиканы хоорондын харилцаа бол 800 гаруй жилийн түүхтэй юм.  Энэ  мартагдсан түүх, тасарсан холбоо сэргэж байна. Монголын үргэлжилж байгаа түүхийн нарийн нандин холбоог дахин сэргээж, тасарсанг нь зангидаж, холбож буй нь их чухал юм.  Тэгэхээр  энэ нь папаас гадна  Монголчуудад хэрэгтэй айлчлал. Бид түүхээ томоор харж сурахад, сэтгэлгээний цар хүрээ, орон зай, цаг хугацааны мэдрэмжийг уртасгасан, илүү өргөн дэлгэр болгосон ийм айлчлал болж байна гэж үзэж байна.

Монголын түүхийг сөхөөд үзэхэд буддын шашинтай байсан үе байна. Одоо ч байна. Христ, исламын шашинтай байсан үе байна. Тэгэхээр Монголын төр, түүх, ард түмэн энэ бүх шашныг дотоод сэтгэлдээ тээж яваа ард түмэн. Тийм учраас энэ манай шашны хүн, гадна шашны хүн гэж ялгахын аргагүй.  Монголын түүх дэндүү баян, урт үргэлжилсэн учраас,  ирээдүйд илүү хол үргэлжлэх мөнхийн  түүхтэй болохоор, мөн энэхүү соёл, шашныг өөртөө багтааж шингээж явсан түүхэн ард түмний нэг учраас энэ бүх шашныг  манайх гэж ойлгож айлчлалын ач холбогдлыг ойлгох туйлын зөв болно гэж бодож байна.

-Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэллээ.  Энэ үеэр папын хэлсэн үгс их сонирхолтой байлаа?

-Пап Францис байгаль орчинтой холбоотой олон сайхан зүйлийг ярилаа. Байгаль, орчны тухай сэдэв сүүлийн үед их анхаарал татаж байна. Монголчууд байгаль орчиндоо их хүндэтгэлтэй ханддаг сайхан соёлтой ард түмэн. Манай улсын соёл, папын хэлсэн үг хоорондоо нийцэж буй нь сайхан санагдлаа. Тэгсэн мөртлөө манай энэ соёл дэлхийн өнөөдрийн хүн төрөлхтний санаа зовоож байгаа   асуудлыг шууд холбож оруулсан байна. Тийм учраас папын хэлсэн үгийг  үндэслээд судлаач, эрдэмтдийнхээ хэлсэн үг, дэлхий дахин болон улсынхаа  тэргүүнүүдийн хэлсэн үг, хийж буй ажил дээр тулгуурлан байгаль орчноо хамгаалах тал дээр хичээж, зүтгэе гэж Монголчууддаа хандан уриалж байна.

 

 

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17