С.Баярцогтын “15 гал хамгаалагч”-ийн учир ба Х.Баттулга нарын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөний сураг

2023-08-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

АН-ынхан эвлэж нэгдэх нь бараг л нийтийн эрх ашиг болсон. Яагаад гэвэл, сөрөг хүчингүй шахам найман жил өнгөрөв. АН энэ хугацаанд сөрөх байтугай дагаад урсах ч тэнхэлгүй шахам байлаа. Гэвч одоо 2024 оны ээлжит онгууль тулчихсан. Дахиад өмнөх шигээ явж ороод нам тавиулах уу, өөр хоорондоо эвлэж нийлээд хүч үзэх үү. Ийм сонголт дээр ирсэн юм. Хамгийн гол нь энэ эвлэрэлд боломжит богинохон хугацаа үлдээд байв. Ёстой л өдөр, цагаар хэмжигдээд байлаа. Ийм шахаанд орсон АН-ынхан эвдэрсэн, хэмхэрсэн чигээрээ уржигдар ҮБХ-гоо хуралдуулав. Үүнийг тус хурлын эхнээс дуустал, тэгээд гаргасан шийдвэрээс тодорхой харагдлаа. Гэхдээ муудах сайдах ч яахав, ямар ч намд байдаг л юм. Харин Тэргүүн дэд даргатайгаа нийлээд 15 дэд дарга томилсон нь олны анхаарлыг татав. Намынхан нь ч энэ 15-аа тойроод “...Өмнөөс нь ичиж үхлээ”, “...Манай нам тарвал таарна”, “...Нэг ч сонгогдож үзээгүй хүмүүс дэд дарга боллоо”, “...УИХ-ын нэг ч гишүүн дэд дарга болсонгүй”, “...Шантаажчингууд л дэд дарга болсон байна” гэж муулаад сүйд. Дахиад ч ийм тооны Нарийн бичгийн даргатай болох гэнэ. Үнэхээр ч энэ бүхэн солиорол гэмээр сонсогдож байгаа юм. Гэхдээ дэд даргынхаа тоогоор лав дэлхийд байхгүй нам болсон нь цаанаа учиртай аж. Тэр нь юу гэхээр, Лу.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш л хоёр экс Ерөнхийлөгчийн шахаа, шантаажинд амьдарч ирсэн. Х.Баттулга нь өөрөө халзагнадаг. Харин Ц.Элбэгдорж тэгдэггүй. Ард нь байдаг. Түүний “түлхэж”, зөвлөдөг хэд хэдэн хүн бий. Тэднээс арай дөнгүүр нь С.Баярцогтыг гэдэг. Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны энэ хурлаар түүнийг гаргаж ирэх гэж л хэн нэгэн ухаантан энэ 15 дэд дарга гэдэг солиотой санааг гаргасан бололтой юм. Лут төлөвлөгөө. Хэрэв уламжлалтаар буюу улс төрийн намуудын жишгээр бүтцээ ярьсан бол С.Баярцогт гарч ирэхэд хэцүү. Түүний шүүхтэй холбоотой асуудал сөхөгдөнө. Гишүүд нь “...Ингэвэл нам муухай харагдана” гэж үзнэ. Хавар Лу.Гантөмөрт ялагддаг шиг унах магадлалтай. Тиймээс намынхаа гишүүдэд 15 дэд даргаа хаяад тэр дундуур С.Баярцогт гараад ирж байгаа юм. Энэ нь дэд дарга болсон 15 хүнийг харсан ч ойлгогдохоор тодорхой байна. Эдгээр дэд дарга дунд АН-ыг төлөөлөөд дуугарчих хүн таваас илүү харагдахгүй байгаа юм. Товчхондоо, С.Баярцогтыг АН-ын удирдлагад гаргах “экс”-ийн төлөвлөгөө амжилттай хэрэгжлээ. Одоо АН түүний гарт нэгэнт орлоо. Яахав, 15 дэд дарга дунд Х.Баттулгыг дагаад “хөх туг” хийсгэж явсан хүмүүс харагдаж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тэд эрх мэдэлтэй дэд дарга нар биш. Зүгээр л С.Баярцогт руу ирэх нам доторх болоод нийтийн шүүмжлэлийн “гал хамгаалагч” нар юм.

Ер нь бол АН-ын удирдлагын төлөөх тэмцэлд Х.Баттулга дахиад л ялагдчихлаа. Тэрбээр Ордноос ч, гудамжнаас ч Ц.Элбэгдоржийг барахгүй юм байна. Үүнийгээ дахин нотоллоо. Гэхдээ тэр бууж өгөхгүй нь бололтой. ҮБХ-ны хурлын шийдвэрээс болж маш олон гомдогсод бий болсон. Уржигдар шөнөөс эхлээд тэднийг нэгтгэж “АН-аа аврах Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах тухай ярьж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр АН-ын ҮБХ-ны хурал “үргэлжлэл”-тэй гэсэн үг. Хамгийн эвгүй нь геополитикийн ийм үед улс төрийн нам ийм аргаар удирдлагаа булаалдаж буй нь маш аюултай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)

 

иргэн
Путин танкчинд АН-г устга гэж лүндэн буулгасан болтой юм аа, ерөөсөө эвлэлдэн нэгдэж чадахгүй байна, энэ нам. Хоорондоо байлдаад л, байлдаад л. Ирэх сонгуульд Элс гоожуулагчийн, Эрдэнэ вангийн, Гантөмөрийн гээд гурван АН оролцоно гээд бүртгүүлж магадгүй л юм, одоо яая гэхэв.
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

1 цаг 47 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

2 цаг 43 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

4 цаг 50 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин