Төрийн албаны машинд цэнхэр дугаар зүүхэд 400 гаруй сая төгрөг зарцуулна

2023-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, төрийн албаны тээврийн хэрэгсэлд цэнхэр дугаар олгох талаар мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан өгөв. Тодруулбал, Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1,179,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Үүнээс 73.4% нь суудлын, 18.5% ачааны машин, автобус зүтгүүр бусад гэсэн хувийг эзэлж байна.

Нийт тээврийн хэрэгслийн 78.3% нь 10-аас дээш, 11.3% хувь долоогоос дээш жилийн насжилттай. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны хооронд хэрэгжүүлсэн.

Шинэчилсэн бүртгэлийн үр дүнд сүүлийн дөрвөн жилд техникийн үзлэг оношилгоонд ороогүй, таван жил татвараа төлөөгүй 204,000 гаруй тээврийн хэрэгслийг хасалт хийсэн. Ингэснээр жилдээ 12 тэрбум гаруй төгрөгийн татварын өр үүсдэг байсныг зогсоосон.  Төрийн албаны машинуудад цэнхэр дугаар олгох ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Монгол Улсад 14.000 ширхэг төрийн албаны тээврийн хэрэгсэл байгаа. Үүнээс суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл 8,000 орчим байдаг. Харин Улаанбаатар хотод 2,000 орчим төрийн албаны тээврийн хэрэгсэл байна. Улсын дугаарын үйлдвэрлэдэг 23 байгууллагаас цэнхэр дугаар хэвлэх үнийн санал ирүүлсэн. Хамгийн хямд нь 29000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн юм. Тиймээс төрийн албаны тээврийн хэрэгслийн цэнхэр дугаар 29,000 төгрөгөөр хэвлэгдэнэ. Одоогоор 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авсан мэдээлэлтэй байна гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 4 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин