Үндсэн хуулиараа өөрчлөлтийн он жилүүдэд түүчээлсэн шинэ Казахстан

2023-08-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Аливаа улс үндэстний оршин байхын баталгаа, үндэсний бахархал, ард түмний эрх чөлөө, үнэт зүйл бол Үндсэн хуультай салшгүй холбоотой. Үндсэн хуулиа баталснаар  тусгаар тогтнолоо тогтоохоос гадна тухайн улсын улс төрийн тогтолцоо, түүнийг бий болгох үйл явцын хамгийн чухал үндэс суурь болж, улс орны ирээдүйн замыг чиглүүлэх гол зарчмууд тодорхой болдог. Тэгвэл Монгол Улстай шууд хиллэдэггүй ч соёл уламжлал төстэй, олон жилийн ах дүүгийн харилцаат Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн баярын өдөр жил бүрийн наймдугаар сарын 30-нд тохиодог юм.

Төв Азийн зүрхэнд оршиж, сүүлийн жилүүдэд бүс нутагтаа томоохон тоглогч болоод байгаа Казахстан Улсад улс төр, нийгмийн тогтолцооны томоохон өөрчлөлт шинэчлэлт ид өрнөж байна. Ялангуяа өнгөрсөн жил Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн болоод нийгмийн тогтолцооны ирээдүйн шинэчлэлтүүдийн эхлэлийг тавиад байгаа. Илүү ардчилсан бөгөөд зөвшилцсөн, тэнцвэртэй тогтолцоо руу шилжиж байгаагийн илрэл нь өнгөрсөн жилийн зургадугаар сард хийсэн Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт гэж хэлж болно. Тиймээс ч энэ жил тохиож байгаа Үндсэн хуулийн өдөр бол амендмент буюу бүх ард түмний саналаар өөрчлөлт оруулсан шинэ Үндсэн хуулийн хувьд анхны гэж хэлж болох түүхэн ач холбогдолтой “Төрсөн өдөр” нь хэмээн зүйрлүүлж хэлмээр санагдлаа.

Үндсэн хууль бол үг, үсэг бүр нь тухайн улсын иргэн бүрийн үндсэн хийгээд заяагдмал эрхийг баталгаажуулахын төлөө байдаг, эрх зүйн хамгийн том суурь зарчим. Тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуучныг халж, шинийг эрэлхийлсэн, тэр дундаа ардчиллын суурь зарчмуудыг баталгаажуулсан, эрх мэдлийн хуваарилалтад голлон анхаарсан томоохон өөрчлөлтүүд бий болсон юм.

Ялангуяа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж парламентын хүчийг бэхжүүлсэн нь  тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт авчирсан гэж хэлж болно. Үндсэн хуульд нэг хүн дангаар олон жил ноёрхох эрх зүйн зохицуулалт байсныг хязгаарлаж, Ерөнхийлөгч нэг удаад долоон жилээр ард түмнээс сонгогдох заалтыг оруулж өгсөн нь ардчиллын зүгт чиглэж байгаа тус улсын хувьд тодорхой бөгөөд эрс шинэчлэл хийсэн онцлох заалт болсон нь маргаангүй юм. Ингэснээр парламент болон орон нутгийн засаг захиргаанд илүү их эрх мэдэл олгож, Ерөнхийлөгчийн бүрэн эрх хязгаарлагдаж Засгийн газар, парламентыг сонгосон ард түмний өмнө илүү хариуцлага хүлээх болсон гэсэн үг. Нөгөө талаар энэхүү өөрчлөлт нь улс төрийн тогтолцооноос гадна тэнцвэрийг хадгалах боломж олгосноороо ч ихээхэн ач холбогдолтой болсон гэж дүгнэж болох юм.  

Мэдээж Үндсэн хууль буюу “Эцэг хууль”-ийн өөрчлөлтийг хэдхэн хүн хэлэлцээд шийдчихдэггүй. Тиймээс ч бүх ард түмний саналыг сонсч, ард түмнээрээ хүлээн зөвшөөрүүлж байж баталснаараа энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь онцгой ач холбогдолтой болов.

Казахстан улс Хүний эрхийн Омбудсмен, Хүүхдийн эрхийн төлөөлөгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах Омбудсменийн үүрэг, статусыг дээшлүүлэх замаар хүний эрх, ардчиллыг хамгаалах механизмуудыг бий болгож бэхжүүлэхээр зорьж буйгаа онцлох нь бий. Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг цаашид хамгаалах зорилготой Үндсэн хуулийн цэцийг шинээр байгуулсан байна. Казахстаны иргэд, тэр дундаа Ерөнхий прокурор, Омбудсмен зэрэг хууль бус хэм хэмжээг өөрсдийнх нь үзэж байгаагаар Үндсэн хуулийн зарчимд харшлахаар гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд шууд хандаж болох эрх зүйн зохицуулалтыг оруулжээ. Ингэснээр ардчиллын төлөө замнаж байгаа улс орон бүрийн нэн тэргүүний зорилт болох хүний эрхийг хангах, ардчиллын суурь зарчмыг эрх зүйн бусад баримт бичгүүдэд нийцүүлэх, цаашлаад иргэн бүрийн эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах боломж бүрдэх сайн талтай.

Өөрчлөн баталсан Үндсэн хуулийн эерэг нөлөө ч энэ жил болсон хоёр шатны сонгуулийн үр дүнгээс харагдаж байлаа. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр Бүгд Найрамдах болон Байтак зэрэг шинэ намууд сонгуульд оролцжээ. Дээрх сонгуулиуд нь Казахстаны орчин үеийн түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй сонгууль болсныг дотоодын болон олон улсын улс төрийн шинжээчид дүгнэсэн. Мөн 2004 оноос хойш анх удаа парламентын сонгуулийг пропорциональ болон мажоритар хосолсон холимог тогтолцоогоор явуулснаар нэг мандаттай тойрогт бие даагчид нэмэгдэж, илүү олон хүн өрсөлдөх боломж нээгдсэн хэмээн судлаачид дүгнэсэн байна. Энэ хэрээр иргэд нь ч улс орныхоо улс төрийн амьдралд оролцох, дүгнэх боломж өргөжсөн гэж хэлж болно. Өнгөрсөн сонгуулиар улс төрийн зургаан нам парламентын таван хувийн босгыг давж чадсан нь улс төрийн өөр өөр үзэл бодолтой жинхэнэ олон намын төлөөллийн байгууллагыг бий болгожээ.

Ийнхүү Казахстан Улс эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдлийн үзэл санаагаа баталгаажуулсан Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэж байна. Бүх нийтийн санал асуулгаар дэмжиж баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө ч, өнгөрсөн жилд хийсэн удаа дараагийн сонгуулиар ч Казахстаны иргэд өөрчлөлтийг дэмжиж байгааг илэрхийлж байгааг дэлхий нийт харлаа. Шинэ өөрчлөгдсөн Үндсэн хуультай хамт Казахстанд шинэ тогтолцоо, улс төрийн шинэ соёл нэвтэрч байгааг иргэд нь ч дэмжин хүлээж авах болжээ.

Мэдээж шинэчлэлт, өөрчлөлтийн зам дуусах болоогүй. Нийгэм, эдийн засгийн хэмжээний томоохон өөрчлөлт, шинэчлэлт нь сайн сайханд чиглүүлэхийн зэрэгцээ олон янзын сорилт, бэрхшээлийг ч авчрахыг үгүйсгэхгүй.

Ямартай ч 1995 онд Үндсэн хуульдаа анх гарын үсэг зурж байсан залуу улс өнөөдөр Үндсэн хуулийнхаа гуравны нэгийг өөрчилж шинэчилсэн, үнэт зүйлсээ түүндээ тусгасан, ололт амжилтын үндэс суурийг тавьсан, хүний эрх, эрх чөлөөг иргэн бүртээ мэдрүүлсэн ардчиллын замыг сонгосон улс орон болохын төлөө өөрчлөгдөн хөгжсөөр байгааг дэлхий дахин ажиглан харж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин