Усан цэнэгт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломж

2023-08-29
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улсын тогтвортой хөгжлийг тодорхойлох нэг хүчин зүйл нь шинэ эрчим хүчний эх үүсвэр. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь төрийн болоод хувийн хэвшлийнхний нэн тэргүүний зорилт болсон гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр, манай улс “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлснээр эдийн засаг хоёр дахин тэлнэ хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэрбээр “Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж. Бид дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний эх үүсгүүр шинээр барихгүйгээр бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн УИХ-ын индэрээс хэлж байсан юм.

 

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ ШИЙДЭЛ

 

Энэ зөвхөн Засгийн газрын ажил биш гэдгийг Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөний үеэр бизнесийнхэн хэлж байлаа. Тэгвэл сэргээгдэх эрчим хүч Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг гарц хэмээн манай залуу үе үзэж буй. Тиймээс энэ салбарт манлайлал болон ажиллаж буй “Степпе солар” ХХК-ийн хэрэгжүүлж буй зарим төсөлтэй танилцлаа.

Манай улс усан цахилгаан станц, усан цогцолбор, ус хангамжийн хэд, хэдэн төслийг санаачилж тооцоо судалгааг хийсэн. Гэвч хилийн усны хэлэлцээр нэрийдлээр хойд хөршөөс байнгын хараат байсантай холбоотой дээрх төслүүд одоог хүртэл ажил хэрэг болоогүй байна. Тиймээс үүнийг шийдвэрлэх шинэ технологи, шийдлийг эрэлхийлэн ажиллаж буй. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хэд хэдэн үе шатаас бүрдэнэ. Барилга угсралтын ажлын явцад голын голдирол шилжүүлэх, голын усны жилийн нийт эзлэхүүний 5 хүртэлх хувийг нөөцлөх зэрэг асуудлаар олон нийтийн эсэргүүцэлтэй их тулгардаг. Энэхүү асуудлаас зайлсхийх гарцыг ус хуримтлуурт усан цахилгаан станц буюу усан цэнэгт цахилгаан станц гэж харж байна. 

“Степпе солар” компани БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтран усан цэнэгт цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр судалж байгаа юм байна. Усан цэнэгт цахилгаан станц нь үндсэндээ голын уснаас тодорхой хэмжээний нөөц бүрдүүлээд хямд тарифаар буюу шөнийн тарифын цахилгаан ашиглан усыг дээд санд шахаж оргил ачааллын үед нөөцлөсөн уснаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.

Энэ нь нэг төрлийн эрчим хүчний цэнэг хуримтлуурын үүрэг гүйцэтгэдэг давуу талтай. Мөн их чадлын нөөц бүрдүүлэх боломжтой юм байна.

Хэдийгээр сэргээгдэх эрчим хүч манай улсад зайлшгүй шаардлагатай эх үүсвэр ч гэлээ байгаль, цаг уурын онцлогоос хамааран салхи болон нарны эх үүсвэр тогтвортой эрчим хүчний эх үүсвэрт ордоггүй. Харин усан цэнэгт цахилгаан станц эрчим хүчийг хуримтлуулах, тохируулах горимтой ажилладаг ажээ.

 

“HYBRID” СИСТЕМ БУЮУ НАР, САЛХИ, УС

 

Эрчим хүчний системийг түгээх чадлаас хамааран усан цэнэгт цахилгаан станцыг барьж байгуулах талбайн сонголт хомс байдаг. Мөн томоохон голын сав дагуу өндөр өргөгдсөн цэг ч тэр дундаа элбэг биш. Гэхдээ усан цэнэгт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломж бий гэж салбарын мэргэжилтнүүд тодорхойлж байсан. Тиймээс усан цэнэгт цахилгаан станцын төслийг дээрх боломжоор хангагдсан нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, энэ нь хэрэглэгчтэй ойр байх гэсэн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх нь төслийн хэрэгжих боломжийг нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл манай орны баруун бүс нутагт усны эрчим өндөртэй гол горхи, өндөр уул нуруу байдаг боловч энэ төслийг хэрэгжүүлэх боломж бага гэж үзэж байгаа юм. 30-300 мВт хүртэл чадалтай станц барих боломж байгаа бөгөөд усан сангийн багтаамж, өндөржилтийн зөрүү болоод байршлаас шалтгаалах юм.

Мөн усан цэнэгт цахилгаан станц гаргаж байгаа хүчин чадлынхаа хэрээр нөгөө талдаа томоохон цахилгаан хэрэглэгч болдог гэдгийг бас тооцож үзэх хэрэгтэй.

Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт тодорхой шийдэл, дэвшил, технологийн шийдлийг ч гаргах боломж бий. Тухайлбал, нар, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг дээрх байдлаар хуримтлуур үүсгээд оргил цаг, өвлийн оргил ачаалал эсвэл онцгой байдлын үед эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болсноор Улаанбаатар хот, цаашлаад томоохон уул уурхайн цахилгаан хангамжийг хангах нөхцөл бүрдэх юм.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний талбайг хамрах учраас ойр орчим суурьшлын бүсээс зайтай байх нь зүйтэй. Мөн тодорхой хэмжээний газар шорооны ажил хийгдэнэ. Олон нийтийн зүгээс байгаль орчин сүйтгэлээ гэх санал гомдол гарч болзошгүй. Гэвч цаад утгаараа усан толио үүсгэснээр бүс нутгийн эко системд маш том сайн нөлөө үүсгэнэ. Уур амьсгал зөөлрөх, чийгшил нэмэгдэх гээд маш олон давуу талыг дагуулна гэж итгэж байна. 

Энэ тал дээр төрийн байгууллагын дэмжлэг оролцоо ч их байх гэсэн хүлээлт байгаа. Төслийг ТЭЗҮ шатнаас хэрэгжүүлэх хүртэл зөвшөөрөл авах маш олон шат дамжлага бий. Дүгнээд хэлэхэд эрчим хүчний горимын тохируулга хийхэд усан цэнэгт цахилгаан станц голлох үүрэг гүйцэтгэнэ.

 

ЦОГЦ ШИЙДЭЛ

 

“Степпе солар” компани нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний цахилгаан хангамжийн гэлтгүй дулаан хангамжийн төслүүдийг ч хэрэгжүүлсэн туршлагатай. Тэд дулаан хангамжийн сэргээгдэх эх үүсгүүрийг нэвтрүүлэх чиглэлээр идэвхи санаачлага гарган Монголд анхлан ажиллаж байсан туршлагатай. Тэр дундаа газрын гүний дулааны эх үүсвэрээр ажилладаг тоног төхөөрөмжийг зах зээлд эхлэн нэвтрүүлсэн. Энэ системийн анхны хөрөнгө оруулалт өндөр мэт боловч цаашид үнэ төлбөргүй, засвар ашиглалт бараг шаардахгүй дулаан хангамжтай болно гээд төсөөлөөд үз дээ. Хэрэглэгчдийн хувьд анх гаргах зардал дээр төвлөрч цаашид гарах цахилгааны болон түлшний өндөр зардлыг, агаарын бохирдол-утааг, түүнийг хийх ажлын хөлсийг огт хайхардаггүй. Энэ системийг хийх ерөнхий ганц л шаардлага бий. Дулаан алдагдалгүй байх. Манайх шиг хүйтэн, барилга байгууламжийн стандарт бариулдаггүй газарт дулаан алдагдал хамгийн их байдаг.

Энэ талаар жишиг төсөл хэрэгжүүлж энэ талаар таниулахаар ажиллаж байгаа. Амины орон сууцны энэ төсөл нь нарны цахилгаан үүсгүүрээр тодорхой хэрэглээгээ хангасан, байгалийн хийн түлшээр болон нарны коллектортой зэрэгцэн ажиллаж дулаанаа хангадаг, дэд бүтцийн хувьд 100 хувь бие даасан, байгальд ээлтэй төсөл болно хэмээн “Степпе солар” компанийн ерөнхий менежер А.Амармөнх танилцуулав.

Дүгнээд хэлэхэд бид энэ өвөл эрчим хүчний хувьд чамгүй сорилттой тулгарах нь. Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан төдийгүй дулаан хангамжийн асуудлыг ч цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна, энэ цаг үед. Тиймээс цогц шийдлийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх боломжийг хувийн хэвшлийнхэн тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарынхан түүчээлж буй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 170 (7155)

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

6 цаг 24 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

6 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17