АН-ынхан өнгөрсөн шөнө есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргаа "сонгожээ"

2023-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОЧИР

Олон жил нүдэлдсэн АН-ынхан одоо л учраа олж байх шиг байна. ҮБХ нь өнөөдөр 500 гаруй хүнтэйгээр Төрийн ордонд хуралдана. Тэгвэл өнгөрсөн шөнө энэ хурлаар шийдэх гол албан тушаалууд дээр хэн хэнийг сонгох дээрээ тохирч амжжээ. 
Юуны өмнө Тэргүүн дэд даргатайгаа нийлээд есөн дэд даргатай байхаар тохирсон байна. Ингээд Тэргүүн дэд даргаар С.Ганбаатар, мөн Ч.Өнөрбаяр нарын найман дэд даргыг сонгохоор болсон байна. Харин С.Баярцогт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох тохироонд хүрчээ. Түүний доор мөн есөн Нарийн бичгийн дарга сонгогдож ажиллах юм байна. 
АН ийнхүү есөн дэд дарга, есөн Нарийн бичгийн даргатай болж буй нь ийм тооны бүлэг, фракц байгаатай холбоотой бололтой. Тэд энэ шийдэлд хүрэх гэж мөн ч удаан зөвшилцсөн дөө. 
Эндээс хоржоонтой нь Оюу толгой дээр "алалцаж" явсан С.Ганбаатар, С.Баярцогт хоёр АН-ын "ах дүү" дарга нар болж буй нь юм . "...Улс төрд мөнхийн нөхөрлөл, бас мөнхийн дайсагнал байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг л бий" гэдэг л дээ.

Эх сухвалж:www.polit.mn

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 50 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 50 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин