ХОМ: Тусгай сангуудын захирлууд ямар хөрөнгөтэй вэ-II

2023-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байгаа. "Зууны мэдээ" сонин  энэ удаа тусгай сангуудын захирал нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэж байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн захирал Б.Батбаатарын жилийн орлого 18 сая төгрөг

Ж.Ариунболдын  жилийн  орлого 18 сая төгрөг.  Харин гэр бүлийн гишүүдээ 12 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.  130 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй. 1.9 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 800 мянган төгрөгийн  үнэт эдлэлтэй, 150 мянган төгрөгийн хадгаламжтай бол 12 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж мэдүүлсэн байна.

 

Кино урлагийг дэмжих сангийн захирал Ч.Ундрал хоёр тэрбум төгрөгийн  үл хөдлөхтэй

Тэрбээр жилийн 119 сая төгрөгийн орлоготой. Мөн гэр бүлийн гишүүдээ 119  сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.  Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн  үл хөдлөх хөрөн­гөтэй. Mazda CX-7 маркийн авто­машинаа 70 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мал аж ахуйгүй. 30 сая төгрө­гийн газартай, нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй бол 609 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүл­жээ. Мөн 56 сая төгрөгийн авлагатай,  60 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бай­на. “Фоксмонт майнинг трейд”  ХХК-д хувь эзэмшдэг бол “Юу Арт интертаймент студио” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

 

Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал И.Ганбатын жилийн орлого 18 сая төгрөг

Түүний жилийн орлого нь 18 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь арван сая төгрөг байна. Харин  180  сая төгрөгөөр  үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  Toyota  Highlander маркийн автомашинаа 45 сая төгрөгөөр үнэлжээ. Мал аж ахуй, үнэт эдлэл, хадгаламжгүй. 25 сая төгрөгийн газартай,  60 сая төгрөгийн авлагатай бол 15 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Мөн “Аз хадгаламж зээлийн  хоршоо”, “Найши трейд ХХК”,  “Жапан жи пи ХХК” –д хувь эзэмшдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 169 (7154)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 50 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 50 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин