Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болов

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын талаас энэ сарын 25-наас эхлэн  галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэн гаргалаа.

 Замын-Үүд-Эрээний боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто зам,  зорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой байдлыг харгалзан манай талаас шуурхай нээн ажиллуулах хүсэлтийг хятадын талд удаа дараа тавьж байсан юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд дээрх асуудлаар эцсийн шийдвэрт хүрсэн нь айлчлалын бодит үр дүнгийн нэг гэдгийг албаныхан онцлов.

 

Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар галт тэрэгний чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хятадын талаас 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн хаагаад байсан  юм.

Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн галт тэрэгний чиглэлийн зорчигч тээвэр өмнөх хуваарийн дагуу ажиллах юм.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 44 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин