Боомттой холбоотой 40 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцжээ

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 21-нд  Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаан болсон. Тус хуралдаанаар боомттой холбоотой 40 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон байна. Энэ үеэр Боомтын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Боомтуудын нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг хэмээн тодорхойлсон. Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн”  гэлээ.

Уг хуралдаанаар хоёр улсын боомтын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хороо БНХАУ-ын Үндэсний Боомтын захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрчээ. Мөн химийн хорт болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн урвалж тээвэрлэх боомтуудыг тодорхой болгох саналыг монголын талаас тавьсан байна. Үүнийг хятадын тал боомтын холбогдох чиг үүргийг өргөжүүлэхийг дэмжиж, хилийн боомтоор шаардлага хангасан импорт, экспортын бараа нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. Дээрх асуудлаар талуудын орон нутгийн Засгийн газар болон гаалийн байгууллага нягт холбоотой ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг сайжруулах, Ханги-Мандал боомтоор химийн аюултай бодис нэвтрүүлэх асуудлыг урагшлуулна гэв. Мөн нөхцөл бүрдсэн бусад боомтуудын тээвэрлэлтийн боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж талууд үзлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17