Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Дуутай тэнгэр хургүй” гэдэг. Өвөлжин хаваржин ярьсан нүүрсний сонсгол хаврын чуулганы үед болсонгүй. Ирэх намрын чуулган хүртэл хойшилчихсон. Хойшлуулчихсан л даа. Хэрэв УИХ нүүрсний сонсгол хийвэл олон нийт “...Нүүрсний хулгай гэж юу юм бэ”, “..Хэн нь нүүрсний хулгайч вэ”, “...Яаж хулгайлдаг юм бэ” гэдгийг ялгаж салгана. Мэдэж авна. Хавар Хөгжлийн банкны сонсголыг хийснээр тус банкны зээл хуй хэрхэн зарцуулагдсаныг бүгдээрээ мэдэж авсан. Яг түүн шиг нүүрсний хулгайн талаар мэдэхийг олон нийт хүсээд байгаа юм.

Гэтэл нүүрсний сонсгол хийвэл зарим хүний эрх ашиг хөндөгдөх бололтой юм. Тийм учраас л тэдгээр нөхдүүд байж болох бүхий л аргаар хаалт хийж байгаа нь илтэд анзаарагдаад байна.

Саяхан даа, Хөвсгөлд томоохон нууц уулзалт болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. “...Хөвсгөлд арваад хоногийн өмнө болсон уулзалтад улстөрчид, улс төрийн ажилтнууд, томоохон бизнесмэнүүд оролцсон. Тэд улс төрийн том тохироо, нууц яриа хөөрөө хийсэн” гэх агуулга бүхий мэдээллийг одоо ч бичиж байна. Мэдээж хэрэг, амарч яваа хүмүүс юу ярьж нь бусдад хамаагүй. Тэр тусмаа анд найз, журмын нөхдийн яриа хөөрөө хэнд ч падгүй. Гэхдээ тэр уулзалтаар дээр хэлсэн нүүрсний сонсголын талаар яригдсан байгаа юм. Тэр нь анхаарал татлаа. Шулуухан хэлэхэд, тэрхүү “Хөвсгөлийн нууц уулзалт”-аар нүүрсний сонсголын хувь заяаг шийдчихсэн бололтой. Яаж шийдсэн нь сар гаруйхны дараа мэдэгдэнэ. Сонсгол болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхой болно.

Ер нь бол сүрхий яригдаж байгаад таг болсон нүүрсний сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатар гацаанаас гаргаад орхичихсон. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Түүндээ “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байдаг. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан. Энэ ажлын хэсэг сонсголыг нэг тийш болгох үүрэгтэй. Наадмын өмнө хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Нүүрсний асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна” гэж мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 3 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 7 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 7 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин