Л.Энх-Амгалан: Барилга угсралтын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн асуудлыг эрчимжүүлнэ

2023-08-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 32 асуудлыг хэлэлцэж, танилцах юм.  Хурлаас гарсан шийдвэрийн талаар  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.   Тэрбээр “Боловсролын багц хууль баталсан онцлогтой  шинэ хичээлийн жил эхлэх гэж байна.  Энэ зун  БШУЯ-наас онцолж анхаарч ажилласан хэд хэдэн ажил бий. Нэгдүгээрт, гурван ээлжээр хичээллэх эрсдэлд орох гэж байгаа 68 сургуулиудад онцгойлон анхаарлаа. Үүнд 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Үүнээс нийслэлд  47 сургуульд  33 мянган хүүхдийн асуудал үүсэж байгаа.  Үүний тулд  гурван ээлжээр хичээллэх  нөхцөл байдал, шалтгаан  юу байв гэдгийг  хөндсөн. Ингэхэд гурван үндсэн шалтгаан байсан.  Тодруулбал, 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид ороход 30 мянган хүүхэд 12-р анги төгсөж байгаа юм.  Ингэхээр жил бүр  35-45 мянган хүүхдийн зөрүү гарч байгаа учраас дунд, ахлах ангид  ачаалал үүсэж  шинэ хичээлийн байр, анги танхимын  шаардлага нэмэгдэж байна.  Энэ бол хамгийн гол үндсэн шалтгаан болж байна. Хоёрдугаарт, оновчгүй хөрөнгө оруулалтын төлөвлөлт, бодлого хийж, төсвийн бодлого хэрэгжүүлж байсан алдаанаас болж газаргүй, зураг төсөлгүй сургуулийн хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөс  болж  тус сургууль цэцэрлэгүүд олон жил ашиглалтад орохгүйгээр жил дамнаж төсөв нь өсдөг тендерийн хонгил үүссэн байна.  Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдаа. Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 цэцэрлэггүй 17 хороо байна. Гэтэл томоохон хорооллууд сургууль, цэцэрлэг төлөвлөж барихгүйгээр барилгаа барьж, улсын комисст хүлээлгэж өгдөг асуудал үүссэн байна. Ийм гурван шалтгааныг тодорхойлж, Засгийн газарт энэ чиглэлээр богино, дунд, урт хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэсэн бодлогын  шийдвэрүүд  гарч байна. Засгийн газраас гарсан шийдвэрээр энэ  ондоо багтаж,    барилга угсралтын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн асуудлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн  XII  сургуулийг  арван сарын  нэгэн гэхэд эхний цогцолборуудыг хүлээж авах зохицуулалтыг хийж байна.   Барилгын ажил нь дууссан мөртлөө   ашиглалтад ороогүй 5, 71-р  гэсэн хоёр сургууль байгаа.  Тухайн барилга гүйцэтгэж байгаа компаниудтай төр  тодорхой үл ойлголцолд орсон. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбооноос үүдсэн шалтгаан байсан учраас үүнийг гацаанаас гаргаж   ирэх сарын нэгэн гэхэд  үүдээ  нээх боломжийг нээсэн. Мөн он дамжсан, гүйцэтгэл удааширсан зарим объектыг хар жагсаалт оруулна. Нийт 23  барилгын компаниудын ажлыг албан ёсоор зогсоосон. Засгийн хуралдаанаар оруулж эдгээр компаниудын нэрийг зарлана” гэв.

 

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17