БНЭУ-д суралцах эхний ээлжийн 15 эмчийг “Маренго Ази” эмнэлэг өөрийн зардлаар сургана

2023-08-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эмчилгээ, оношлогооны шинэ технологи, арга зүйг эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНЭУ-ын  “Маренго Ази” эмнэлэг, “Глобал кейр” байгууллагуудтай хамтран өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Санамж бичгийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулахад дараах  хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах юм. Үүнд төгсөлтийн дараагаар хамрагдах сургалтуудыг тогтмол зохион байгуулах, анагаах ухааны шинэ дэвшилтэт технологийг нутагшуулах, хамтарсан эрдэм шинжилгээ,судалгааны ажил эхлүүлэх юм.  Мөн түүнчлэн инженер техникийн болон эрүүл мэндийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулан хамтарч ажиллахаар тусгажээ. “Маренго Ази” эмнэлэг нь Энэтхэг улсын хэмжээгээр Дели, Гужарат, Амдабар зэрэг томоохон хотуудад таван салбар эмнэлэгтэй, 1700 хүнийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай анагаахын ухааны бүхий л салбарын үйлчилгээг орчин үеийн технологи чанар стандартын дагуу хүргэж буй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгч байгууллага юм. Тус эмнэлэг нь эхний ээлжинд хамрагдах  15 эмч, эмнэлгийн мэргэжилтүүдийн сургалт, байр, хоолны зардлыг бүрэн хариуцах гэдгэ мэдэгдлээ.Санамж бичиг хамтын ажиллагааг хэрэгжүүлж буйд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийлэн  “Засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох бодлого барьж байгаа. Энэ бодлогын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ, оношлогооны орчин үеийн шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийг эзэмшсэн ур чадвартай боловсон хүчин бэлтгэх нь маш чухал байна. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг дэмжиж буй бөгөөд өнөөдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гурван жилийн хугацаанд 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Энэтхэг улсад сургахаар төлөвлөж буйд Эрүүл мэндийн сайдын хувьд баяртай байна” гэв. "Меринго Ази" эмнэлгийн захирал Раажив Сингал уулзалтын үеэр Монгол Улстай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өөрийн эмнэлэгтээ сургахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.Тэрбээр өөрийн эмнэлгийн талаар товч танилцуулж сургалтанд хамруулах эхний ээлжийн монгол эмч нарыг  яаралтай тусламж, эх хүүхдийн эрүүл мэнд, хавдар судлал, зүрх судас, тархи судлал, элэг, бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр Дели, Амдабар дахь салбар эмнэлэгтээ суралцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. “Маренго Ази” эмнэлэгтэй хамтран ажиллах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэжил дээшлүүлэх, Монголдоо эмчлэгдэх боломжгүй  өвчнийг эмчлэх, оношлох шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Манай улс гадны оронд зөвхөн шинэ технологид суралцах бус эх орондоо суурьшуулах боломж бий болж байна. Мөн түүнчлэн гадны орон луу цөөхөн тоогоор бус багаар сургах, мэргэшүүлэх боломжуудыг нэвтрүүлж байна. Иймд санамж бичгийн дагуу эмч мэргэжилтнүүдийг сургах асуудлаар эрүүл мэндийн байгууллагуудад сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах болно” хэмээн хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 38 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17