Арван орны залуус  байгаль орчныг хамгаалах санаачилга гаргав

2023-08-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.ЧИМЭГБАЯР

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд” олон улсын чуулган хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлж буй хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах, олон талт оролцоог хангасан уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын үндэсний зөвлөл байгуулах зорилготой билээ.

Энэ жилийн арга хэмжээний хувьд хоёр өдрийн турш танхимаар 120, цахимаар 100 гаруй хүүхэд залуус оролцож дуу хоолойгоо олон нийтэд хүргэн шинэлэг санаа, саналуудыг дэвшүүлэв.

Энэ үеэр хог хаягдлыг хүүхэд залуучуудаар ангилуулан дахивар нөөцийн цэгүүдэд тушааж байх санаачилга гаргалаа. Үүгээрээ тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой хэрэглээ буюу хэрэглэсэн бүхнээ давхивар нөөц болгон тойрог эдийн засагт хэрхэн хувь нэмрээ оруулах, үүгээр дамжуулж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг танин мэдэхүйн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой гэлээ.

Чуулганд оролцсон залуучууд энэ асуудлуудын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн хог хаягдлын дийлэнх нь дахин боловсруулах бүрэн боломжтой байдаг. Харамсалтай нь Монголд хогийг дахин боловсруулах бодлого, менежмент, үйлдвэр байхгүй учир хөрсийг түрж булсаар байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Мөн залуучууд ядаж  барьж яваа хогоо гудамжинд хаяхдаа ангилаад хаядаг байгаасай хэмээн ярьж байв. НҮБ-ын хүүхдийн сан, скаутын туслах ажилтан н.Отгон “Чуулганд хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жилийнх өмнөхөөс гарсан олон санаа хэрэгжсэнээрээ онцлогтой болж байна. Мөн бид хамтдаа сайхан үр дүнд хүрэхийн тулд залуучууд маань дор бүрнээ сөрөг үйлдлүүдээ засаж, цаашлаад гэр бүл, найз нөхөд эргэн тойрондоо нөлөөлөх нь нэн чухал. Мөн ганцаараа зөв үйлдэлтэй байхад бусад нь буруу байгаа цагт үр дүнд хүрэхгүй гэж бодохгүйгээр өөрөөсөө эхэлж нөлөөлөх хэрэгтэй” гэлээ.

Уг арга хэмжээнд 10 орны 200 гаруй хүүхэд, залуус  байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулах санал санаачилга гаргав.

Чуулганы хоёр дах өдөр “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” хэлэлцэх асуудлуудын хүрээнд бэлчээрийн ургамлыг малчдад таниулж мэдүүлэх, зэрлэг амьтдын байршил нутагт гэрийн тэжээвэр амьтдын нөлөөллийг бууруулах, бэлчээрийг өнжөөх, сэлгэж ашиглах хуваарийг загвар суманд бий болгох санал гаргаж бүлгийн ажил өрнүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 166 (7151)

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 46 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 46 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17