Монголд 15 орны парламентчид чуулж байна

2023-08-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган Төрийн ордонд болж байна.  “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулганд 15 орны парламентын дарга, гишүүн, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Монгол Улс өөрийн нийгэм, газарзүйн онцлогт нийцсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдүүлэх, түүнийгээ төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн дэмжлэгт орчин, санхүүгийн хөшүүрэг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн. Үүний үр дүнд засаг захиргааны бүх нэгжид улсын 333, хувийн 207, нийт 540 эрүүл мэндийн төв, хөдөөгийн алслагдмал 1000 гаруй багт мэргэшсэн бага эмчээр дамжуулж анхан шатны тусламж үйлчилгээг нийт хүн амд хүргэж байна. Гэсэн хэдий ч хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт, түүн дотроо дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж, байгаль цаг уурын байдал,  бэлчээр, малынхаа аяыг даган нүүж амьдардаг манай улсын хувьд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хот, хөдөөд асар ялгаатай хэвээр. Тухайлбал, 1000 ам.километр нутаг дэвсгэрийг хамран тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчийн тоо хотод 2000 гаруй байхад аймгийн төвд 500 орчим, хөдөө суманд 10 хүрэхгүй байна. Эрүүл мэндийн энэхүү тэгш бус байдлыг арилгахгүйгээр бид иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах боломжгүй бөгөөд үүнийг шийдвэрлэх хамгийн үр ашигтай арга зам нь анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал юм. 

Тиймээс өвчнийг эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зорилгоор өнгөрсөн оноос иргэдээ эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулж эхэлсэн” гэлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын гуравны нэгийг хамруулаад байгаа эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээс харахад насанд хүрсэн хүн амын дунд амьдралын хэвшил, зан үйлтэй холбоотой халдварт бус өвчин зонхилж, монгол эрчүүд халдварт бус өвчний улмаас цаг бусаар эндэх эрсдэлээр дэлхийд тэргүүлж байгаа аж. Халдварт бус өвчний гол шалтгаан болсон зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нь манай хүн амын дунд түгээмэл. Дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, хоёр хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, гурван хүний нэг нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж байна. Дээрх эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 байна. Халдварт бус өвчний зэрэгцээ эх, нялхсын эндэгдэл, халдварт өвчин, нэн ялангуяа сүрьеэ зэрэг “уламжлалт” эрүүл мэндийн асуудлууд дарамт учруулсан хэвээр байж, КОВИД-19 цар тахлын улмаас эрүүл мэндийн салбар зарим талаар олсон амжилтаасаа ухарч, цаашид Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хангахын тулд урьд өмнөхөөсөө илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байна. Үүний тулд нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тогтолцооны цөм болгон хөгжүүлж, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх замаар хүний эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах нь чухал байгаа юм гэдгийг чуулганаар хэлэлцлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 166 (7151)

 

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

1 цаг 38 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

2 цаг 34 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

4 цаг 41 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин