Их хурлын дарга боловсролын хуулийг танилцуулав

2023-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Боловсролын ерөнхий хуулийн онцлох зохицуулалтуудыг танилцуулахын зэрэгцээ  хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.  Уулзалтад тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Алтанцэцэг тэргүүтэй, Нийгмийн бодлогын хэлтэс, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд зэрэг 50 гаруй хүн оролцсон юм.  УИХ-ын дарга Занданшатар шинээр батлагдсан Боловролын ерөнхий хуулиар багш бэлтгэх тогтолцоо, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих улмаар боловсролын чанар, хүртээмж сайжрах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг онцлов. Мөн багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил тутамд, үргэлжлүүлэн олгохдоо дараагийн 3 жилээс тооцох зохицуулалт тусгагдан талаар танилцууллаа.  Уулзалтын үеэр УИХ-ын дарга технологийн IV  хувьсгал, тектоник шилжилт буюу дэлхий нийтийн өөрчлөлтийн энэ эрин үед багш нараас ч өөрчлөлтийг шаардаж байна. Бид уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилаа ч өөрчлөх шаардлагатай. Боловсролын ерөнхий хуулийг үүнд нийцүүлэхийг зорьсон гэдгийг онцолсон.  Үүнээс гадна Баянхонгор аймгийн хэмжээнд боловсролын салбарт тулгамдсан асуудал, төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцлаа. 

Эх сурвалж: www.polit.mn

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 34 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 38 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 38 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин