Газартай холбогдсон дарга нар гадаад руу зугтаж, бас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж байна

2023-08-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Хотод хэд хэдэн удаа үер боллоо. Хотынхон амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Эрх баригчид үерийн шалтгаан нь хууль бус газар олголттой холбоотой гэж үзжээ. Энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар, Хотын захиргаа тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Өнгөрсөн долоо хоногт гаргасан эл шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар, цагаан сарын өмнө МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Тэрбээр "...Газар авахын тулд яагаад заавал хотын даргад юм уу, хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой юм бэ. Яагаад Зайсангаар дүүрэн отог гэдэг нэртэйгээр хаус баригдчихаад, бүх дарга нь тэнд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой вэ. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой юм бэ. Энэ бүхэн авлига шүү дээ.

Яваад үзээрэй, манайх шиг эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд л байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар бүгдээрээ Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй” гэж байв.

Нээрэн ч ирэх өдөр, саруудад хууль бусаар олгогдсон газар дээр барилга барьсан хүмүүс Захиргааны шүүх рүү гүйлдэж таарна. Харин тухайн газрыг олгосон, түүн дээр нь барилга бариулсан албан тушаалтнууд орох газар, аврах эзэн хайж гүйлдээд эхэллээ. Газрын алба, БХБЯ-ныхан үймэлдээд эхэлсэн байна. Нэг хэсэг нь гадагшаа зугтжээ. Хэн хэн гэдэг албан тушаалтнууд хил давж одсон талаар удахгүй тодруулан хүргэх болно. Түүнчлэн лав арваад хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)

 

Зочин
За үнэн л байгаасай даа ... Худлаа бужигнуулаад л авилга ,хээл хахуулиа аваад л намддаг биздээ ... Үнэхээр болохгүй барилгыг нураагаад нөхөн төлбөр өгсөн ,авсаныг л харж байж үнэмшье ... Ядаж байхад манайхан загасны ой санамжтай хүмүүс . .
иргэн
яасан сайн юм бэ? үнэхээр газар авах гэж юу болдог бил ээ? Хос аз гутлын үйлдвэрийнхэн үйлдвэрээ өргөтгөх 500м2 газар авах гэж 10 жил хөөцөлдөөд бүтсэнгүй гэж захирал Зоригт ярьж байсан, тэгсэн мөртөө голын ай сав дотор, дархан цаазат ууланд хүртэл газар олголт хийгдээд тэнд нь бүхэл бүтэн хороолол баригдсан байх жишээтэй. Ийм газар авсан нь нэг бол авилга өгч, эсвэл эрх мэдэл бүхий дарга нар өөрсдөө авсан байдаг. Улны маниус ийм газар ярих нь битгий хэл жижиг дунд үйлдвэртээ өчүүхэн газар авах гээд ямар саад бэрхшээл, хүнд сурталтай тулдаг бил ээ???
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

14 цаг 8 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

23 цаг 12 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

23 цаг 12 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин