“МИК ХОЛДИНГ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа санхүүгийн үр дүнг Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр танилцууллаа.  Тайлант хугацаанд:

  • Нийт активын хэмжээ 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,954.7 тэрбум төгрөгт хүрч, тайлант хугацаанд 184.1 тэрбум төгрөгийн хүүний орлого, 142.2 тэрбум төгрөгийн хүүний зардалтай ажиллалаа.
  • Нийт хөрөнгийн өгөөжийн хувь 1.8 хувийн үзүүлэлттэй байгаа ба өөрийн хөрөнгийн  өгөөж  233.0 хувийн  үзүүлэлттэй гарсан нь татварын дараах цэвэр ашиг өссөнтэй холбоотой. Мөн оны  эхэн  үетэй  харьцуулахад  нийт активын хэмжээ 8.8 хувиар, нийт багцын хэмжээ 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.
  • Өөрийн хөрөнгө нийт хөрөнгийн 0.8 хувь, ИЗББ нийт хөрөнгийн 81.4 хувь, “Бөртэ” бонд болон шинээр  гаргасан “МИК” бондуудын  хэмжээ нийт хөрөнгийн 16.1 хувийг тус тус бүрдүүлж байна.
  • Компанийн зах зээлийн үнэлгээ 364.3 тэрбум төгрөгт хүрэв.

"МИК Холдинг” ХК-ийн охин компани болох "Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив гучин хоёр ТЗК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр 560 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай 6,964 өрхийнипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, дахин айл өрхүүдийг ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлсэн байна. 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсний үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядыг цогц төлөвлөгөө” боловсруулан дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Тайлант хугацаанд Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC), Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компани болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү гэрээг байгуулсанаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутаг болон төр засгийн түвшинд урт хугацаанд илүү нягт хамтран ажиллах, тогтвортой оновчтой орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд ахиц дэвшил гаргах онцлох үйл явдал болсон. Түүнчлэн “Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит хурал”, “Улаанбаатар-Олон улсын форум 2023,” Хөрөнгө оруулагчдад зориулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” уулзалт гэх зэрэг арга хэмжээнд оролцох, зохион байгуулах зэргээр санамж бичгийн хүрээнд идэвхтэй ажилласан билээ. Үүнээс гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн санхүүгийн салбарын хамгийн анхны байгууллага болсон юм. Үлдсэн хагас жилдээ нийт хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүрэг, бизнес төлөвлөгөөнд заасан ажлуудаа үр бүтээлтэй хийж дуусгахаар манай хамт олон зорин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд 5.8 их наядтөгрөгийн ипотекийн зээлийг банкнуудаас худалдан авч үнэт цаасжуулан, 103 мянга гаруй айл өрхийн урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг биелүүлсэн төдийгүй банк санхүү, барилга түүний дагалдах салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа болон бусад салбарууд төдийгүй нийгэм, эдийн засагт МИК хувь нэмрээ оруулсаар байх болно. 

 

МИК ХОЛДИНГ ХК

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 26 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 27 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17