Б.Чойжилсүрэнгийн 177 тэрбумын “нүүрсний импорт”-ыг зогсоожээ

2023-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” тогтоолыг Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд НЗДТГ-ын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалж, цугласан эх үүсвэрээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

Дээрх тогтоолын дагуу НИТХ 2023 оны наймдугаар сарын 9-нд хуралдаж, түүн дээр нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэжээ. Үндсэндээ нийслэлийн бонд хэмээх “алаагүй баавгайн арьс”-ыг хуваах тухай Эрчим хүчний сайдын энэ санал, мэдэгдлийг нийгэм хүлээж авсангүй. Тэр чигтээ эсэргүүцсэн. “Нийслэлийн иргэдээр туршилт хийх гэж байна”, “Нүүрсээ экспортолж амьдардаг улс импортолж түлнэ гэж байх уу”, “Нүүрсний хулгай зүсээ хувиргаж, экспортолж иддэг байснаа импортоос авахаар улайрч байна”, “Кокс нүүрс түлж болно. Гэхдээ импортолж түлэх нь утгагүй”  гэх зэргээр шүүмжилсэн. Тэгвэл уржигдар Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар яригджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн бондын мөнгийг зөвхөн үйлдвэрт л зарцуул. Кокс нүүрсний үйлдвэрийг өргөтгөж, технологийн шинэчлэл хий. БНХАУ-аас кокс нүүрс оруулж ирж түлэх нь үргүй зардал болно. Ийм үргүй зардал гаргаж болохгүй” гэсэн чиглэлийг өгчээ. Ингэснээр Б.Чойжилсүрэнгийн ярьж, нийгэмд дуулиан тариад байсан “кокс нүүрсний импорт” зогсож байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)

 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 28 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин