ХОМ: Хөгжлийн төвийн дарга нар ямар хөрөнгөтэй вэ

2023-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байгаа. "Зууны мэдээ" сонин яамдын дэргэдэх хөгжлийн төвийн дарга нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэж байна.

Зам тээврийн хөгжлийн  төвийн дарга Х.Пүрэвжаргал 34 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг

Тэрбээр жилийн  57 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 135 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. Lexus, RX 400 загварын автомашинаа 25 сая төгрөгөөр үнэлжээ.  34 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 20 сая төгрөгийн газартай, 26 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй  бол 500 мянган төгрөгийн хадгаламжтай, 24 сая төгрөгийн авлагатай,  61 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Чандмань агро”  ХХК-д хувь эзэмшдэг.

Эрүүл мэндийн хөгжлийн  төвийн дарга Б.Нарантуяа 1.6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Түүний жилийн орлого нь 216 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 25 сая төгрөг байна. Харин 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. Ford F-150, Toyota Prado маркийн автомашинаа 475 сая төгрөгөөр үнэлжээ. 234 сая төгрөгийн  мал аж ахуй эрхэлдэг. Таван сая төгрөгийн газартай, 1,1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, 32 сая төгрөгийн хадгаламжтай. 187 сая төгрөгийн авлагатай, 22 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаагийн жилийн орлого нь 818 сая төгрөг

Ц.Амарсанаагийн жилийн  орлого 818 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 3,6 сая төгрөг байна. 1,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай. 163 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 11 сая төгрөгийн газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 24 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. 472  сая төгрөгийн авлагатай, 34 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Их улс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)

 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 44 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 44 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 40 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин