Х.Баттулга Лу.Гантөмөрийг сонгууль хүртэл “оролдоно”

2023-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа улам ойртож байна. Арван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. АН харин эвлэж амжаагүй л байна. Уг нь өмнөх хэдэн жилийг бодвол нэг даргатай, нэг тамга тэмдэгтэй болж авсан ч цаашаа явдаггүй ээ. АН-ын бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдлүүд гацаанд ороод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд ил явагдаж ирсэн зөрчлүүд далд хэлбэрт шилжчихээд байна.

Үүнээс болоод АН-ын дарга Лу.Гантөмөр ч томоохон шийдвэрүүд гаргаж чадахаа больжээ. Тэрбээр тамга атгасан, дарга нэртэй л сонгууль угтсан өдрүүдийг өнгөрөөж байна. Түүнд АН дахь фракцуудын “толгойлогч” нар хамгийн ихээр саад болж буй аж. “Хэрэв ингэвэл тэгнэ”, “Чамайг тэгвэл ингэнэ шүү” хэмээх болзол, шантаажтай тулгарсаар байгаа гэсэн үг.

Эдгээрээс Лу.Гантөмөрт хамгийн их дарамт шахалт үзүүлж байгаа хүн нь Х.Баттулга болоод байгаа бололтой. Эх сурвалжуудын ярьж буйгаар АН генсекээ сонгож томилох, ҮБХ-ны гишүүдээсээ татвар түрээсээ авах зэрэг хөдөлгөөн хийх бүрт нь Х.Баттулгын зүгээс мушгиж “тоглоод” байгаа гэнэ.

Тодруулбал, генсекийн томилгоо болохоор Х.Баттулга “Би өрсөлдөнө” гэж айлгаад зогсоочихдог. ҮБХ-ны гишүүдийн татвар авах хугацааг тов тогтоогоод, “Татвараа өгөхгүй бол ҮБХ-ны гишүүнээс хасна” гэхээр “ҮБХ-нд бүрэн ротац хийе” гээд гараад ирдэг.

Х.Баттулга одоо бүх аймаг сумдаар тойрохоор гарч байгаа юм байна. Өвөл, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх “аялал”-аасаа Лу.Гантөмөрт “бэлэг”-тэй ирж магадгүй гэнэ. Тэр нь юу юм гэхээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд болдог хурал дээр “Анхан шатны гишүүд Лу.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гээд судалгаа тооцоо бариад босоод ирж магадгүй л юм байна. Энэ мэтээр Х.Баттулга Лу.Гантөмөрийг “оролдсоор”  байх нь. Харин 2023 он дуусаж, 2024 оны сонгуулийн товлолт хугацаа эхэлж АН, Лу.Гантөмөр хоёр СЕХ-нд бүртгүүлнсээр сая “амрах” бололтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)

 

Зочин
Гантөмөр хэрэггүй хүндээ
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 28 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин