Энэтхэгийн хиймэл дагуулыг ашиглаж мэдээллийн бааз бий болгох боломжтой

2023-08-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр БНЭУ-ын Бенгалор хотод байрлах тус улсын Сансар судлалын төв байгууллагад зочиллоо. Тус төвийн удирдлагууд түүнийг найрсагаар хүлээн авч ойрын үед хэрэгжүүлэхээр бэлтгэж буй сансар судлалын судалгаа, хиймэл дагуул хийж буй үйл явцаа танилцуулсан байна.

Энэтхэгийн сансар судлалын төв байгууллага болох энэ төв 1969 онд байгуулагдсан. 1975 онд анхны хиймэл дагуулаа хөөргөж байжээ.  Түүнээс хойш 50 гаруй жилийн хугацаанд хиймэл дагуулаа дотооддоо үйлдвэрлэдэг болсон төдийгүй багагүй амжилт олж, сансарын гүрэн болохыг зорьж буй.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд тус улс өөрсдийн хиймэл дагуулаа манайд ашиглуулах боломжтой гэдгээ илэрхийлж 2019 онд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан энэхүү санамж бичгийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд ахиц гаргах хүлээлт байгааг Энэтхэгийн тал мөн уламжилжээ. 

Энэтхэгийн хиймэл дагуулыг ашигласнаар манай улсын хувьд хиймэл дагуулаас шаардлагатай мэдээллээ одоо байгаагаас хямд өртгөөр авах, цаашлаад байгаль орчин, хөдөө аж, мал аж ахуй зэрэг өргөн салбарт мэдээллийн томоохон баазтай боломж боломж бүрдэх давуу талтай юм.

Бенгалор хот нь Энэтхэгийн 22 мужийн нэг болох Карнатака мужийн төв юм. 10 гаруй сая хүн амтай, Энэтахэгийн гурав дахь том метрополитан хот юм. Тиймээс ч эдийн засгийн томоохон бүс төдийгүй мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч эн гүрний IT салбарын гол гол төвүүд энд байрладаг юм.

 

Энэтхэгт манай улсаас дөрвөн Өргөмжит консул ажиллаж байна

 

Сансар судлалын төвд зочилсныхоо дараа гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Энэтхэг улсын иргэн, манай улсын Өргөмжит Консул ноён С.Васудевантай уулзлаа.

Энэтхэгийн үл хөдлөх хөрөнгийн “Озон групп”-ыг удирддаг ноён С.Васудеван нь 2007 оноос хойш Бенгалор хотод Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаа юм. 

Өргөмжит консул нь Монгол Улсаас баримталж байгаа гадаад бодлогод нийцсэн, тухайн улстай худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсыг сурталчлах зэрэг үүрэг хүлээдэг. Мөн Өргөмжит консулын ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол Улсаас ямар нэг цалин хөлс авдаггүй байна. Тиймээс ч Өргөмжит консул нь өөрийн санхүүгийн боломжит байдал, тухайн улс оронд байнга оршин суудгаа нотолсон бичиг, бизнесийн үйл ажиллагаа болон улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн итгэмжилсэн захидал зэргийг баталгаа болгон хүсэлт гаргадаг. Өргөмжит консул томилох, Өргөмжит Консулын газар нээхийг Гадаад хэргийн сайдын зөвлөл хэлэлцэж, сайдын тушаалаар патент олгодог. Өргөмжит консулын гол шалгуур нь өөр улсын өргөмжит консул байж болохгүй, гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй.

Манай улсын хувьд одоогоор Энэтхэгээс гадна, Америк, Япон, Солонгос, Герман Франц, Вьетнам зэрэг олон оронд 68 Монгол Улсын Өргөмжит консул ажиллаж байна.

Өргөмжит Консул С.Васудеван: -Монгол Энэтхэг хоёр улс буддын шашнаар холбогдсон сайхан харилцаатай. Тиймээс ч би Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Өргөмжит консул гэдэг тухайн орныхоо соёл, уламжлалыг үргэлж сурталчлан таниулах ажил хийдэг. Бангелорт одоогоор 300 гаруй монгол хүүхэд суралцаж байна. Тэдэнд шаардлагатай үед туслах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зэргээр Монголтой холбоотой ажил хийж байгаадаа би маш их баяртай байдаг гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)

 

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

47 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

3 цаг 33 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

4 цаг 29 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

6 цаг 36 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин