ТӨХК-иуд амбициа дарж, хамтын “дүрэм”-ээр тоглож эхлэв

2023-08-14
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Сүрнээгийн УЯНГА

 

Хэдийгээр өмнөх 30 жилийг муучилдаг ч гэлээ уул уурхайн салбар хөгжлийн замаа туулж явна. Гэхдээ одоо өнгөрсөнтэй зууралдах биш урагшаа илүү том алхах, холыг харах цаг үе. Энэ үеийг л мөрөөдөж олон жил дураараа дургиж ирсэн Төрийн өмчит компаниудыг цэгцлэхэд Засгийн газар санаагаа чилээж  байгаа. Харин төрийн бодлого, иргэдийн итгэл найдвар “Эрдэнэс Монгол”-ын нуруун дээр тогтож буй. Эцсийн дүндээ Монголчууд нэг бол олон жил дуншсан баялгийнхаа эзэн болно эсвэл олон талын эрх ашигт хүлэгдсэн чигээрээ өнгөрсөндөө үлдэх салаа замын уулзварт зогсч байна.

Төрийн өмчит компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдлийн “малгай”, удирдлагад ороод ямартай ч жигдрэх хангалттай хугацаа өнгөрсөн. Товчхондоо, группийн зохион байгуулалтаар ажиллуулах, IPO босгох, цаасан дээрх төслүүдийг бодит болгох зэргээр өдийд “тоглоом”-ын дүрэмээ тодорхой болгосон байх учиртай. Үндсэндээ 40 рүү дөхсөн  төрийн өмчит компанийг нэг тогоонд базаж, хэл амаа ололцоод нэг талдаа гарчихсан байх шаардлага эхний ээлжинд тавигдана. Ингэж байж тал талдаа амбициа дарж ажил үргэлжлэх эсэх нь нэгдлийн захирал С.Наранцогтын багаас ихээхэн хамаарах юм.

 

Шинэчлэлийн эхлэл цэг: ЦОМХОН, МЭРГЭЖЛИЙН ЗАГВАР 

Өмнө нь тусдаа үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг цаасан дээр нэгтгэснээс биш бодитой удирдлага, уялдаа холбоо хангалтгүй байдлаар олон жил явж ирсэн. Энэ бүхнийг цэгцэрсэн эсэхийг “шалгуулах” эхний цугларалт Эрдэнэт хотод болж, нэгдлийн удирдлага, ТУЗ, харьяа болон охин компаниуд бүрэлдэхүүнээрээ зорьж очжээ. Өмнө нь тал талд хуралддаг байснаас ингэж нэг чигт харж “маскгүй” уулзаж зөвлөлдсөн нь ховор биз. Ингэхдээ төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцдог татвар, гааль, аудит гээд төрийн байгууллагуудыг байлцуулж байгаад хил гаалиас эхлээд ойлголтоо нэгтгэж, шийдэлд хүрэх боломжийг нээсэн нь өгөөжтэй байв. Засгийн газар ч энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгч бодлого, шийдвэрээ бүрэн дүүрэн танилцуулсан нь алсыг харсан үйлдэл гэж болохоор. Үүн дээр гол оролцогчид болох төрийн өмчит томоохон компаниудын тайлан, тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл гээд ажил хэргээр “вакумжиж” хоёр өдөр өнжив. Өөрөөр хэлбэл, тайлангийн хурлыг газар дээр нь хийхээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлыг давхар шалгасан өргөн агуулгатай, эерэг уур амьсгалтай зөвлөлдөв. 

Хамгийн эхний асуудал бол харьяа компаниуддаа өндөр шаардлага тавьж буй нэгдлийн үлгэрлэл, шинэчлэл, манлайллын “тайлан”. Үр дүн, төлөвлөгөөнөөс нь шалтгаалаад “Эрдэнэс Монгол” бодлого тодорхойлогч, сайн менежер байж чадах уу гэдгийг хүн бүхэн сонирхов.Үндсэндээ өнгөрсөн хугацаанд олж харсан  Засгийн газар, толгой компани аль алиных нь хувьд удирдлагын манлайлал дутсанаас амбицтай том компаниуд бий болж, хэм хэмжээнээсээ хэтэрч байсан сул талыг засч залруулах ажлыг хэр хийв гээд олон шинэчлэл хүлээгдэж байна. Удирдлагын багийн хэлснээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд төрийн өмчит 40-өөд компани, үйлдвэрийн газрыг нэгтгэж, ТУЗ болон Компанийн бүтэц бүрэлдэхүүний хувьд нэлээд өөрчлөлт шинэчлэлт хийжээ. Хувьцаа эзэмшигч буюу Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн засаглалыг сайжруулах хүрээнд, олон жил үр ашиггүй ажилласан, үйл ажиллагаа нь зогссон долоон компанийг татан буулгаж, хоёр компанийг нэгтгэсэн байна. Түүнчлэн засаглалын хүрээнд компанийн дүрэмдээ зоригтой өөрчлөлт хийж, ТУЗ-д хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлж, төр болон хараат бус гишүүдийн харьцаа 34:66 байсныг 49:51 болгож, хөндлөнгийн хяналтыг сайжруулсан. Хараат бус гишүүдийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлснээр шийдвэр гаргах түвшинд шинэлэг өөрчлөлт гарч байна. Мөн нэгдлийн хэмжээнд 15 ТУЗ-ийг  татан буулгаад байгааг “Эрдэнэс Монгол" нэгдлийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш. Мөнхцэрэн хэллээ.  Харин “Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Нэгдлийн зохион байгуулалтад орсноор өр төлбөрийг нэлээд сайн бууруулж чадлаа гэж харж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хуримтлагдсан өрийн хэмжээг 500.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан. Өөрөөр хэлбэл, хуримтлагдсан өр төлбөр 2022 оны эцсийн байдлаар 8.4 их наяд байсныг 7.8 болголоо” гэв. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө өмнөх жилийнхээс 50 хувиар давуулан биелэсэн бол өр төлбөрөө 800 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өр төлбөрөө 300 тэрбумаар бууруулжээ. Үүгээр зогсохгүй нэгдлийн хэмжээнд охин болон хараат компаниудаа дэмжиж ажиллахдаа “Багануур” ХК, Шивээ Овоо ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд алдагдалтай ажиллаж байгаа “гажуудалтай” тогтолцооны асуудлыг Засгийн газарт тавиад байгааг мэдэгдэв.

 

САНУУЛГА, САЙШААЛ ЗЭРЭГЦСЭН ТӨХК-ИУДЫН “УУР АМЬСГАЛ”

 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ болон удирдлагын бүрэлдэхүүнд төрийн өмчит компаниуд эхний хагас жилийн ажлаа тайлагналаа. Зөвхөн тайлан гэхээс илүү олон мянган баялаг бүтээгчид ажил амжилтаа үнэлүүлж байгаа хариуцлагатай цаг мөч. Нөгөө талаас төсөвт хэр их орлого төвлөрүүлж буйг харуулсан тооны чанар яригдаж байна.

Зөвлөгөөнд ЗГХЭГ, холбогдох яам агентлагийн төлөөлөгчид, “Эрдэнэс Монгол” ТУЗ, компанийн удирдах бүрэлдэхүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК, “Хөтөл Цемент Шохой” ТӨХК болон нэгдлийн бүрэлдэхүүний байгууллагууд нэг дээвэр дор цугларч сайн, муугаа хамтад нь ярилцсан нь бусдадаа шинэ туршлага, мэдлэг хуримтлуулах боломж олгов. Нэгдэл шинэчлэн зохион байгуулагдаж, группийн зарчмаар ажиллаж эхэлснээс хойш охин, харьяа компаниудын улирал, хагас жил, жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлыг тогтмол зохион байгуулжээ. Сануулга, сайшаал зэрэгцсэн ээлжит тайлангаас ТӨХК-иудын “уур амьсгал”-ыг мэдэрч болохоос гадна дэлгэц дүүрэн жирэлзэх тоо ирээдүйг илтгэх их зүйлийг “хэлж” өгч байна. Компанийн удирдлагууд амжилтаа үнэлүүлэхээс гадна асуудлаа эрэмбэлээд иржээ. Гар хоосон биш гарц шийдлээ ч хэдэн янзын хувилбартайгаар  боловсруулж ирсэн байх жишээтэй.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9 хувиар давуулан биелүүлжээ. Орлого хоёр их наяд 87.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зардлыг төлөвлөснөөс 33.1 тэрбумаар хэмнэж 548.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт нийт 858.3 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь эхний хагас жилд 12.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж үйлдвэрлэлийн төлөвлөгөө давуулан биелүүлжээ. Тус үйлдвэр нь эхний хагас жилд 18.589 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлсэн бол 601.552 тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө 93.6 хувьтай гүйцэтгэсэн байна. Харин “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьд цемент үйлдвэрлэлээс гадна Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийг хөвүүлэн баяжуулахад ордог гол түүхий эд болох технологийн шохой нийлүүлдэг. Энэ оны эхний хагас жилд 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 96.3 хувьтай байна. Үйлдвэрлэлийн тухайд, төлөвлөгөөний гүйцэтгэл 86, биелэлт 77 хувь байна.

Харин багахан хэмжээний сануулга авсан компаниуд бий. Ерөнхийдөө төрийн өмчит компанийн удирдлагууд санаачлагатай, хариуцлагатай ажиллах ёстой гэсэн асуудал хөндөгдөв. Зөвлөгөөний үеэр ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат төрийн бүтээмжийн сэргэлтийг онцлов. Тэрбээр “Алдагдлыг зайлшгүй бууруулж ажиллах ёстой хоёр компанид “Багануур” ХК, “Шивээ овоо” багтаж байна. Эдгээр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээсэн үүргийн дагуу онцлогтой ажиллаж байгаа гэж хэлж болно. Борлуулалт талаасаа ажиллах боломжгүй буюу худалдаж авч байгаа нүүрс нь төвийн эрчим хүчийг дулаанаар хангаж байгаа станцуудад тогтмол үнээр худалдаж байгаа нь орлогоо нэмэгдүүлэх бололцоо олгохгүй байгаа байна. Нөгөө талаас зардал талдаа шинжилгээ хийж, зардлыг хэрхэн бууруулах талаар механикаар биш шинжлэх ухааны үндэстэйгээр зардал бууруулахаар ажиллаж байна” гэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдсан асуудлыг нь шийдэх үүрэгтэй. Бид төрийн төлөөллийг Засгийн газрын дараагийн шатанд хэрэгжүүлж ажиллаж байгаагийн хувьд УИХ болон Засгийн газарт тавих асуудыг хариуцаж, уламжлах учиртай. Тиймээс өнөөдөр асуудлаа сайн ярилцаж, шийдэл гарц олно. Үүнийг бодит ажил хэрэг болгох ёстой. Түүнчлэн нийгмийн хариуцлага болон бизнесийн үндсэн үйл ажиллагааг ялгаж, бодлогын баримт бичигтээ тодорхой тусгах хэрэгтэй. Энэ талаар та бүхний санал бодлыг бодлогын баримт бичигт тусгана” хэмээн онцоллоо.

Ерөнхий зургаар харвал төр цом­хон багаар мэргэжлийн ажиллах зар­чим баримтлах ёстой. Тооны хувьд цөө­рөхөөс гадна агуулга өргөжүүлэх, хэн нэгэн илүү эрх эдлэхгүй. Зөв ме­ха­низмыг бүрдүүлж ТӨХК-иуд амбициа дарж, хамтын “дүрэм”-ээр тоглож эхлэв  бололтой. Энэ нөхцөлд хамгийн том давуу тал, үр өгөөж бол хөрөнгө оруулагчид нэгдэлтэй ойлголцоод бүхнийг “нэг цонх”-оор хараад явах боломжтой болж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 159 (7144)

 

sangiin yamniihan l end tend baahan darga nar boldog bolson shig bn
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

26 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

47 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

1 цаг 35 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

4 цаг 21 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

5 цаг 17 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

7 цаг 24 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин