Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг МУЗН-ийн ерөнхийлөгч болжээ

2023-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сайн дурынхны идэвхтэй оролцоонд түшиглэсэн, хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээтэй, хүчирхэг үндэсний нийгэмлэг болох Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Үндэсний чуулган” дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаагийн ээлжит чуулган энэ сарын 10, 11-нд боллоо.

Үндэсний чуулганаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүгнэхийн хамт МУЗН-ийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх Стратегийн төлөвлөгөө, МУЗН-ийн дүрэм зэрэг бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн баталлаа. Түүнчлэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Дүрмийн хороо, Санхүүгийн хороо зэрэг удирдах багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонголоо.

Чуулганаар МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр сонгов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2014 оноос МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2019 оноос Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Манай улаан загалмайчид байгалийн гамшигт үзэгдлүүд, цар тахал зэрэг хүнд бэрх үед иргэдийнхээ амь нас, амьжиргааг асран хамгаалахын төлөө онцгой байдлын алба, эрүүл мэндийн салбарынхантай мөр зэрэгцэн төрдөө нэмэлт хүч болон тэргүүн шугаманд идэвхтэй, шуурхай ажиллаж ирсэн. Хэдий тийм ч  эрсдэлийг даван туулах олон нийтийн чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, Монгол Улсын иргэд аюулгүй, эсэн мэнд, амгалан тайван амьдрах, хөгжин дэвжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно. Энэ хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний нийгэмлэгийнхээ хүчин чадлыг бэхжүүлэх, чадавхыг бүх шатанд сайжруулах, үйл ажиллагааг нь улам өргөтгөх, илүү хүртээмжтэй болгох, төр-улаан загалмайн хамтын ажиллагаа болон олон улсын байгууллагатай олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана” гэлээ.

Энэ удаагийн чуулганаар МУЗН-ын ерөнхийлөгчөөр 2010 оноос хойш ажилласан УИХ-ын гишүүн Н.Энхболдыг МУЗН-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр сонголоо. Дэд ерөнхийлөгчөөр жүжигчин, СТА С.Ууганбаярыг сонгов.

Эх сурвалж:www.polit.mn

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 29 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 29 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 25 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин