Ц.Даваасүрэн: Хархорин хотыг байгуулах газраа сонгосон

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр хотын төлөвлөлт хийх асуудлаар Астана, Дубай хотуудыг барьж байгуулахад оролцсон, Хятадын томоохон гүүр, барилгын байгууламжийн архитекторчидтой , уулзалт хийжээ.

Тэрбээр "Сүүлийн үед гадны компаниуд дагуулсан хүмүүс Хархорин хотыг бүхэлд нь бариад өгье, нисэх буудал болон хурдны галт тэрэгний замыг нь бариад өгье гээд гарч ирж,  Ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг. Ерөнхийлөгч болон сайд нар гадны компанийнхантай уулзалт хийхдээ ГХЯ-тай зөвшилцөж, нэг цонхны бодлогоор харьцдаг.

Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон байгаа. Газрын геодезийн судалгааг хийж усны нөөц болон хот байгуулах хөрс шороотой эсэхийг тогтооно. Судалгааны ажлын дараа аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Ингэсний дараа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

Тэр үед хөрөнгө оруулалтыг агентлаг, яамдаар дамжуулан хийнэ. Гаднын компанийг том, жижиг гэж буруутгахгүй. Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгох зүйл байхгүй. Олон улсын стандартын дагуу Хархорин хот байгуулагдана.

Бид хот байгуулж байсан туршлага муу учраас орчин үеийн архитектор болон төлөвлөгч нарын арга зүйгээс суралцах шаардлага бий. Астана хотыг байгуулахад оролцсон мэргэжилтнүүд гаргасан алдаагаа хэлж, давтахгүй байхыг зөвлөсөн. Бусдын сайн туршлагыг нэвтрүүлбэл цаг хугацаа хожиж, хөрөнгө мөнгө хэмнэх нөхцөл бүрдэнэ.

Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон. Тэнд газар олголт хийгдэхгүй.

Уламжлалт ахуй соёлдоо түшиглэсэн, ухаалаг, ногоон хот гэсэн хослуулсан төлөвлөлтийг хийнэ. Төлөвлөлтийн хувьд олон улсын туршлагатай архитектор, компаниудтай хамтран ажиллана" хэмээн ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Худ2
Худлаа том том шааж байхаар ядаж хэдэн төв шугамд холбодог цахилгааны шонг нь солиоч
Док. архитектор Ж. Гомбо
400 шахам хот суурин байна. Нэгийг ч олигтойхон тохинуулж амжаагүй, түмэн бэрхшээлтэй тулгараад байхад дахин хайран газраа зэмдэглэж, санхүүгийн хүндрэлээ өсгөн дээрээс нь валютын хомсдлоо хөөрөндөн, гаднын орныг тэтгэн тэтгэн шинэ хот байгуулна гэж хийрхэх хэрэг байна уу даа.
иргэн
Хархорин хот хэдий үе болтол оршин тогтносон юм бол? Энэ цаг үед Монголчууд яаж мандан бадарч байсан вэ? Түүхийг ярьж өгөөч
Хархорум хотоо хурдан орчин үёийн мётротой зөв төлөвлтэй байвал улаанбаатараас олон айл нүүж очно доо
Аги
Хот байгуулалтын яамны чиг шугам гэж ойлгож бн . гэхдээ дандаа тийм ч ХОТ байгуулсан оролцсон тийм хүмүүс гэж ярих юм. Хот байгуулалтын ШУ ны арга аргачилаар төлөвлөх ажил бол Хотын АРХИТЕКТУРЫН шинэлэг орон зайн олон сэтгэгч УРАН бүтээлийн КОНКУРС ын дараа хийгддэг процесс гэдгийг ойлгооч сайд аа...тэгээд ч өнөөг хүртэл хотуудын сонгодог төлөвлөлтийг хуулбарлан байгуулж байгаа улсуудын туршлагыг хуулбарлах тухай яриад байх юм. Биднээс өмнө бидний өвөг дээдэс тухай цаг үе ийнхээ ХОТ балгас байгуулах ухаанаар төв азидаа өөрийн онцлог бүхий дахин давтагдашгүй Хархорум хотыг байгуулсан бусуу... түүхийн энэ үед энэ асуудлыг босгож байгаа нь болж өгвөл дахин давтагдашгүй Шинэ ХОТ ын тухай ойлголтыг энэ олгогдсон газарт Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх монголчуудын ур ухаан сэтгэлгээний орчин үеийн үргэлжлэл болгож байгуулж ЦОГЦЛООЖ болохгүй гэж... жоохон Чингэсийн үр сад шиг дэлхийн хэмжээнд Агуу томоор сэтгэх хэрэгтэй бусуу...
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 26 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 26 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 22 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин