Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулжээ

2023-08-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусгах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм.  

Тодруулбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын I ээлжийн төсөл арга хэмжээг 639,8 сая төгрөгөөр нэмж санхүүжүүлэх, Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд газар чөлөөлөх, нөхөн олговорыг  есөн тэрбумаар нэмэгдүүлэх зэрэг намын бүлгүүдээс гарсан саналыг дэмжлээ. Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын II ээлжийн ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 639,8 сая төгрөгөөр бууруулах, “Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам гүүрэн байгууламж, олон түвшний огтолцлолын ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг  есөн тэрбумаар бууруулахаар болов. 

Нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 429,066,130.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр баталлаа.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын хувьд төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах, иргэдийн эрүүл аюулгүй, орчинг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдсан газрын асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН болон ХҮН намын бүлэг саналаа танилцуулав. МАН-ын бүлгийн хувьд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон үер, усны гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн аман дахь айл өрхийг нүүлгэн шилжүүлэх газрын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, газар олголт болон газар чөлөөлөттэй холбоотой ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахад онцгой анхаарахыг дурдлаа. Мөн иргэний газар өмчлөх, эзэмших, ашиглалттай холбоотой хүсэлт, тулгамдсан асуудлыг шуурхай журмаар шийдвэрлэх талаар дүгнэлтдээ тусгасан байна. Мөн үер, усны өндөр эрсдэлтэй газрын судалгааг нарийвчлан гаргаж, газар өмчлөх, эзэмших, ашиглах зориулалтаар газар олгохгүй байхыг тодотгожээ. 

Харин ХҮН намын бүлгийн хувьд газрын зөвшөөрөл олгох болон барилга барих зөвшөөрөл олгох үйл ажиллагаануудын уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатай гэсэн юм. Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газар зохион байгуулалтын албыг нэгтгэх бодлогын арга хэмжээний саналыг ХҮН намын бүлгээс гаргав. Улмаар Баянзүрх дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цастын балгас”, “Балжиннямын” нэртэй газрууд ухсан нүх хэлбэртэй, газрын ул хөрсний ус хурсан байдалтай 10 гаруй жил болсныг тодотгосон юм. Энэ хугацаанд ойр орчимд түгжрэл үүсэх, түргэний болон галын машин нэвтрэх боломжгүй болж, иргэдийн нэн ялангуяа хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хаасаар ирснийг сануулсан юм. Намын бүлгүүдийн саналыг Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах бүрэн боломжтой гэж үзэн, улмаар тогтоолын төслийг баталлаа. 

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17