Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр Шэннон Коулинг томиллоо

2023-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдон ажлаа хүлээн авсан талаар тус банкнаас мэдээллээ. Ш.Коулин нь АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр болон 2021-2024 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах аж.  Уг түншлэлийн стратегийн хүрээнд АХБ Монгол Улсыг COVID-19 цар тахлын хямралыг даван туулах, цаашлаад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавихад нь дэмжлэг үзүүлнэ.  Энэ тухай тэрбээр “АХБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломжуудыг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, мөн ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжлийг цогцлооход чиглэдэг. Би эдгээр гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагч түншүүдтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээжээ.

Шэннон Коулин нь эрчим хүч болон олон салбарыг хамарсан уур амьсгалын чиглэлийн төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийг удирдсан 24 жилийн туршлагатай бөгөөд  сүүлийн 10 гаруй жил АХБ-нд ажилласан байна. Мөн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газарт 2021 оны есдүгээр сараас эхлэн эрчим хүчний салбар хариуцан ажилласан. 

АНУ-ын иргэн хатагтай Коулин нь АНУ-ын Беркелей, Калифорнийн Их Сургуулийн байгаль орчны инженерийн шинжлэх ухааны бакалавр, байгаль орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. АХБ-нд ажиллаж эхлэхээсээ өмнө АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторид АНУ-Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг АНУ-ын Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын нэрийн өмнөөс удирддаг менежерийн алба хашиж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 0 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17