Б.Чойжилсүрэн: Коксжих нүүрсний туршилтаас айхгүй байгаа

2023-08-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /08.09/ болжээ.  Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбумаар бонд гаргаж, БНХАУ-аас коксжих нүүрс авах талаар танилцуулга хийлээ. Тэрбээр “177 тэрбумын бонд гаргах асуудал байгаа. Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа медленг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.

Тэгтэл тоосонцор одоо байгаа медленгийн түлш бол 157 мкг м.куб байсан бол 43 болж байгаа. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Хэрэв, Нийслэлээс 177 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Энэ саналыг та бүхэн дэмжич өгөөч. Мөн НИТХ-ын МАН-ын бүлэгтэй уулзаж, мэдээлэл өглөө.

Туршилт гэдэг үгнээс айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 32 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 32 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 28 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин