Д.Гантулга: Нийслэлээс гаргах бондын мөнгийг үр ашиггүй үрэх гэж байна

2023-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

НИТХ дахь ХҮН-ын бүлгээс нийслэл үнэт цаас гаргаж арилжаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргана. Тус хөрөнгөөр нэгдүгээрт, БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авна. Хоёрдугаарт, 150 тэрбум төгрөгөөр Сэлбэ сэргэлт төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн төсвийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д оруулж ирсэн. Үнэт цаас гаргах нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь үнэт цаас гаргасан өрийг үр ашигтай зарцуулах ёстой. Гэтэл үүнд хэдэн ноцтой зүйл байна. Тодруулбал, бид энэ өвөл 177.5 тэрбум төгрөгөөр асаагуурын хамт нүүрс аваад, айлуудад тарааж шууд утгаараа шатаах гэж байна. Худалдан авалтын зорилго нь агаарын бохирдлыг бууруулах гэж байгаа хэдий ч энэ огтоос шийдэл биш. Харин 2024 оны сонгуулийн өмнө агаарын бохирдолтой холбоотой иргэдийн бухимдлыг бууруулах арга ядсан, түр аргацаасан үйлдэл болох гэж байна" гэлээ.

177.5 тэрбум төгрөгийг хоёр сарын хугацаанд шууд утгаараа шатаахын оронд агаарын бохирдлыг бууруулах шинжлэх ухаанч төслүүдийг хэрэгжүүлэх, гэр хорооллын хөгжлийг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой. Монгол Улс Хятад руу түүхий нүүрс нийлүүлчхээд эргээд коксжсон нүүрс худалдаж авна гэдэг гутамшиг гэсэн байр суурийг ХҮН нам илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

манайх чинь хятад руу нүүр гаргадаг улс биш юмуу юун нүүррс худалдаж авах болоод явчихваа
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 43 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 43 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 39 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин