Энэтхэгийн Гадаад харилцааны сайд болон Хууль зүйн сайдтай уулзав

2023-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкар болон Хууль зүйн сайд Аржун Мехал нартай өчигдөр уулзлаа.  Хоёр орны өнө эртний уламжлалт харилцаа жилээс жилд өргөжин тэлж стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэнд талархалтай байгаагаа С.Жайшанкар сайд илэрхийлсэн байна.

“Монгол Энэтхэг хоёр улс оюун санааны хөршүүд учир бид хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг.  Одоо хэрэгжиж байгаа газрын тосны салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бөгөөд дараагийн томоохон төсөл юу байж болох тухай бид одооноос хэлэлцэж ярилцах нь зүйтэй” хэмээн тэрбээр онцоллоо.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирэх сард Дели хотноо болох G20-ийн уулзалтын бэлтгэлийг хангах завгүй өдрүүддээ цаг гарган хүндэт зочноор хүлээн авч байгаад талархаад энэ нь Монгол Улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж ойлгож хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайдын уулзалтын дараа БНЭУ-ын Хууль зүйн сайд Аржун Махвел гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ажлын өргөөндөө хүлээн авч уулзлаа. Найрсаг дотно уур амьсгалтай болсон энэхүү уулзалтын үеэр тус улсын Хууль зүйн сайд Аржун Мехвал Үндсэн хууль, парламентын тогтолцоо болон Сонгуулийн тогтолцооны дэлгэрэнгүй танилцуулсан юм. БНЭУ-ын хувьд сонгодог буюу хоёр танхимт парламентын тогтолцоотой. Мөн дэлхийд хамгийн дэлгэрэнгүйд тооцогдох Үндсэн хуультай бөгөөд одоогоор 130 гаруй удаа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулаад байгаа аж.

Тэрбээр Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгчид хандан таныг Үндсэн хуулийг шинэчлэн найруулах төсөл болосвруулах ажлын хэсгийг ахалж байгаа гэж сонссон. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт болон парламентын тогтолцооны талаар шаардлагатай бол зөвлөмж санал өгөх боломжтой гэж Хууль зүйн сайд онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7141)

 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 39 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 39 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 35 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин