Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна

2023-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдах Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ удаа дараа сануулга өгч, ажлын гүйцэтгэлийг товлосон хугацаанд хүлээн авахаа мэдэгдэж байсан.

Гэвч гүйцэтгэгч компани товлосон хугацаанд замын ажлаа явуулаагүй байгаа тул уг асуудалд шуурхай арга хэмжээ авахаар хуралдлаа. Хуралд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Чандра Мохан Арора, төслийн зохицуулагч, ТУХ-ны Нарийн бичгийн дарга П.Түвшинжаргал, БОАЖЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, Хуулийн хэлтсийн дарга М.Санчир болон албаны бусад хүмүүс оролцов.

Төслийн нэгжийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын компанид байнга шаардлага тавьж байгаа ч замын гүйцэтгэлийн ажил хоёр сараар хоцорч, хугацаа алдаж байгааг тайлбарлалаа.  Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажил удааширч, улирлын чанартай ажилд хугацаа алдаж, удаа дараа сануулан, мэдэгдэхэд арга хэмжээ аваагүй тул гэрээнд өөрчлөлт оруулах, шаардлагатай бол цуцлах зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгов. Уг ажлын хүрээнд БОАЖЯ-наас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах бөгөөд товлосон хугацаандаа замыг ашиглалтад оруулах шаардлагатайг онцлов. Шуурхай ажлын хэсэг энэ долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн, боломжит хувилбараар ажлыг урагшлуулахаар боллоо.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 34 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17