Шинээр туршин тариалж буй “Юнион, “Лидер 80” элит үрийг танилцууллаа

2023-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн орон нутагт ажиллах үеэр Төв аймгийн Эрдэнэсант суманд “Буянт төв” ХХК-иас зохион байгуулсан талбайн өдөрлөгт оролцож, тариаланчидтай уулзан санал солилцсон юм.

Үр үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” компани ОХУ-ын Барнаул хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Юнион”, “Лидер 80” улаанбуудайн элит үрийн сортыг энэ хавар тариалж, туршилт хийж байна.

Тус хоёр сортыг тус бүрд нь 100 га-д тарьсан бөгөөд ургалтын нөхцөл байдал, шинж чанар, онцлог, давуу талыг бүс нутгийнхаа тариаланчид, эрдэм шинжилгээний байгууллага, салбар яамны төлөөлөлд танилцуулах өдөрлөгийг тариан талбайдаа зохион байгууллаа.

Энэхүү элит сорт нь богино иштэй, толгой томтой, гурилын шинж чанарыг сайжруулдаг онцлогтой бөгөөд хог ургамал, өвчинд тэсвэртэй, улаанбуудай налах эрсдэлийг үгүй болгох давуу талтайг тус компанийн зөвлөх Ж.Саруул онцолсон юм.

Газар тариалангийн үйлдвэрлэл нь цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах болсон энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Үүний үндэс нь хөрсөө хамгаалж, үржил шимийг нь сайжруулах, хоёрдугаарт, үр сортын шинэчлэлийг ойр ойрхон хийх байдаг. Тиймээс энэ чиглэлд салбар яам эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, тариаланчидтайгаа хамтран ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

Гаднын үр
Дотооддоо судалгаа,хөгжүүлэлтийн ажил хийгдэж гарч ирсэн элит сорт юм болов уу гэж бодтол гадных байв. Нутгийн сорт чухал шүү, анхааралдаа аваарай
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин