"Монголын төмөр зам" ТӨХК-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт  мөрдөн байцаалтын 2332 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас  Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “А” төрийн бус байгууллагад тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулах давуу байдал бий болгож, байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Монголын төмөр зам ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-н ажил хийгдээгүй, гэрээ дүгнэгдээгүй байхад санхүүжилтийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оноос 2021 онд хүртэл өөртөө ур чадварын нэмэгдэл олгож, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1  дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 44 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 44 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 40 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин