Үерт өртсөн зам талбай, гэр, байшин, хашааны ариутгал халдваргүйжүүлэлтийг эхлүүлжээ

2023-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгах ажил явагдаж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. 

Тодруулбал Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн гэр, байшин, хашааны лаг шаврыг арилгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг өнөөдөр эхлүүлжээ.

Энэ талаар Нийслэлийн Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өчигдрийн байдлаар 1,034 албан хаагч 156 тээврийн хэрэгсэлтэйгээр 83 рейсээр 1,762 тонн лаг, хагшаасыг цэвэрлэсэн. Төв замыг цэвэрлэж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болгосон. Мөн айлуудын хашаан дахь лаг, хагшаасыг гаргах, цэвэрлэх ажил эхэлж байна" гэлээ. 

Мөн Нийслэлийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэрвэгдэгсдийг эрэн хайх, авто зам, гарцыг чөлөөлөх, усанд урссан автомашинуудыг татан гаргах, үерийн усанд автсан гэр, байшин, хашааны усыг соруулах, лаг шаврыг арилгах зэрэг арга хэмжээ авч байгаа юм. 

Нийслэлийн Онцгой Комиссоос өгсөн мэдээллээр 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин үерт автсан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

2 цаг 48 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

2 цаг 48 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

17 цаг 43 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин