Архангай-100 жил: УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байна

2023-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан наадам өнөөдөр /07.27/ эхэлж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Г.Занданшатар, Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, EТГ-ын дарга Я.Содбаатар,УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуяг нарын төр засгийн албанд алба хааж байгаа болон өмнө нь алба хашиж байсан хүмүүс оролцож буй юм.

 

Тэгш ойн баярт оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар архангайчуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Тэрбээр “Аугаа түүхт монголчуудын ариун гал голомтыг сахин суугаа алдар суут, авъяас билэгт Архангай аймгийн уугуул, суугуул ард иргэд ээ?. Эзэнт гүрний гал голомт эх түүхийн домогт нутаг, Архангай аймгийнхаа нэгэн зууны түүхэн ойг тэмдэглэж, ус нутгийнхаа өгөөж баян уугуул суугуул түмнийхээ хөдөлмөр зүтгэл, хөгжил дэвшил, ололт амжилтаараа бахархан баярлаж буй та бүхэндээ төрийн эр барих дээд байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье. Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр төрийн далбаагаа мөнх хөх тэнгэрт мандааж, уртын сайхан дуугаараа уяхан замба тивийг уярааж, хуурын сайхан эгшгээрээ хөрст дэлхийгээ баясгасан Монголт түмний баяр наадам Архангай аймгийн 100 жиийн ой ёслол төгөлдөр цог жавхалантайгаар эхэлж байна.

 

Дэлхийд ганцхан Монгол наадам бол Монгол түмний Монгол хүний гурвалсан их баяр, хүн төрөлхтөний үнэт өв, Монгол төрийн ой санамж, Монгол үндэстний эв нэгдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн бтаалгаа юм.

 

Аймаг байгуулагдсаныхаа түүхт 100 жилийн ойг өргөн олон түмэн, ахан дүүсээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж, шинэ зууныхаа түүхийг амжилт бүтээл суу алдраар баяжуулж, элгэн садан энх амгалан эсэн жаргалтай байхын ерөөл хүсье.

 

Өндөр төрийн сүлд ивээж, өргөн түмний заяа түшиж Монгол Улс, Архангай аймаг мандан бадрах болтугай. Баяр наадмаа өргөн түмнээрээ сайхан тэмдэглээрэй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 16 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17