ШЕЗ: Шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүй

2023-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ШЕЗ-өөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр "Aqua garden" буюу "авлига хороолол"-ын газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрлийг шүүхээс өгсөн гэх мэдээллийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн ажилтан тайлбар өгөв. 

Тэрбээр "Aqua garden хорооллын газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхээс олгосон мэт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, шүүхийн хараат бус байдалд халдах үйл ажиллагаа явагдсан. Тус гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа зогсоогүй байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "авлига" гэх тодотголтой хорооллын газар эзэмших, барилга байгууламж барих эрхийг шат шатны байгууллагууд хэрхэн олгосон талаарх мэдээллийг танилцуулъя. 

Монгол Улсын шүүх нь иргэн хуулийн этгээдэд тодорхой газар эзэмших,ашиглах, барилга байгууламж барих эрх, зөвшөөрөл олгох хуулийн боломжгүй.

Тус хорооллын хэргийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны шүүхийн 147 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Усан парк болгосон захирамжийг хүчингүй болгосон захирамжийг шүүхээс шийдсэн. Ямар нэгэн байдлаар хуулийн этгээдэд шүүхээс газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал байхгүй.

2018 оны Нийслэлийн Засаг даргын А/1111 захирамжаар олгосон зориулалт нь усан парк, үйлчилгээний газар олголт нь хэвээр үлдсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир тус шийдвэр хүчин төгөлдөр болсон. 

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар тус газрын зөвшөөрлийг худалдаа үйлчилгээ, орон сууц, цогцолборын зориулалтаар өөрчилж шийдвэрлэсэн. Харин барилга байгууламж барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр өгсөн.

Дээрх баримтаас харвал шүүхээс иргэн хуулийн этгээдэд газар эзэмших, барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүйг харж болно" хэмээн ярилаа. 

Эх сурвалж:www.polit.mn 

Bold
газар олголтыг хийсэн нийслэлийн албан тушаалтнууд анхаасаа буруутай байжээ, цаашид газар олголтыг хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу, мэргэжлийн байгууллагаар хянагдсаны дараа хийж байвал болох юм болов уу? Байгалийн эрсдэл ба орчны нөлөөллийг шинжлэх байгууллагаар бас хянагдах шаардлага байх нь ээ.
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

6 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

1 цаг 25 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

4 цаг 51 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

4 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

19 цаг 46 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин