Дуурийн театрын дараагийн захирлын нэр намар хүртэл сураггүй гэв үү?

2023-07-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Дэлхий даяаршиж монгол хүн оюуны чадамж, авьяас билгээрээ дэлхийд үнэлэгдэж байна. Ялангуяа гурван сая монголчуудаас дэлхийн соёл урлагийн зах зээл дээр хамгийн эрэлттэй  нь дуурийн дуучид. 60 гаруй жилийн түүхтэй Монголын сонгодог урлаг гэрлийн хурдаар хөгжиж, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар зэрэг алдартнуудыг танихгүй хүн ховор болжээ. Зөвхөн ганц нэгээр зогсохгүй тэдний залгамж халаа болсон дараагийн дуучид үе, үеэрээ “төрсөөр” байна. Тэд олон улсын тэмцээнүүдэд байнга дээгүүр амжилт үзүүлж, олон улсын театруудад урилгаар дуулж, дэлхийн тавцанд өрсөлдөхөд алхам алхамаар ойртсоор байгаа юм. Тэгвэл эдгээр дуучдын гал голомт нь УДБЭТ. Залуусыг дэлхийн дуучин болгож, даль жигүүрийг нь нээж өгсөн энэ байгууллагад өнөөдөр ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. 

 

Ц.Түвшинтөгс ажлаасаа чөлөөлөгджээ

 

УДБЭТ түүхт 60 жилтэйгээ золгож буй. “Учиртай гурван толгой”, “Уран хас”-аас эхэлсэн тус театрынхан энэ 60 жилд дэлхийн гранд оперра “Айда” болоод “Травиатта”, “Жизель”, “Макбет” зэрэг томоохон бүтээлүүдийг өөрийн тайзнаа тавих хэмжээний ур чадвар, авьяас билэг, туршлагатай болсон билээ. Тэгвэл тус театрыг сүүлийн таван жил Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгс удирдаж байсан юм. Байсан гэдгийн учир нь тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Түүний хувьд 2018 оны нэгдүгээр сарын 2-нд УДБЭТ-ын захирлаар томилогдож байв. Ц.Түвшинтөгс энэ театрынханд огт танихгүй, шинэ хүн биш байсан. Учир нь тэрбээр анх 1992 онд дуучнаар орж, 10 гаруй жилийг өнгөрүүлсэн юм. Ингээд театраас гарсныхаа дараа “Улаанбаатар” чуулга, Дархны “Залуучууд” театрын даргаар ажиллаж байгаад эргээд ирэхдээ ийнхүү захирал болсон. Түүний яагаад ажлаа өгөх болсон шалтгаан нь одоогоор тодорхой бус ч өнгөрсөн сард болсон уран бүтээлчдийн цалингаа нэмэхийг шаардсан асуудалтай холбоотой болов уу гэсэн таамаг сонгодог урлаг сонирхогчдын дунд яригдах боллоо. Сануулбал, тавдугаар сарын 17-нд Монголын соёл урлагийн байгууллагын ажилтнууд цалингаа нэмэхийг шаардаж жагссан. Энэ жагсаалд УДБЭТ-ын уран бүтээлчдээс гадна номын санчид, мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдэж байв. Тэд “Монгол Улсад сонгодог урлаг байх шаардлага байна уу”, “Хагас сард 366 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ”, “Соёл урлагийн бид элгээрээ хэвтлээ”, “Соёлын сайд ажлаа хий”, “Чадварлаг уран бүтээлчдээ гадагшаа алдаад дуусах нь гэсэн лоозон барьж, Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлсэн. Харин хариуд нь салбарын сайд шаардлагыг хүлээн авч,  цалингийн асуудлыг анхааралдаа авч, үе шатлалтайгаар судалж, нэмнэ гэсэн хариултыг өгч байв. Гэвч өнөөдрийн байдлаар театрын захирал ажлаа өгснөөс гадна дараагийн захирал хэн байх нь ирэх намар хүртэл сураггүй байх нь гэж албаны эх сурвалж онцоллоо.  

 

ДБЭТ-ын дуучин А.Анар-Эрдэнэ: Миний мөрөөдөл Солонгост очиж хар ажил хийх

-Бидний хагас сарын цалин 366 мянган төгрөг. Өнөөгийн нийгэмд энэ мөнгөөр хэрхэн амьдрах вэ. Тиймээс миний мөрөөдөл Солонгост очиж хар ажил хийх. Авьяаслаг олон залуус өнөөдөр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ажил хийхээр харийн орныг зорьж байна. Би 2009 онд СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Өнөөдрийг хүртэл 14 дэх жилдээ театртаа найрал дуучнаар ажиллаж байна. Анх театрт ороход л цалин бага санагдсан ч, энэ урлагтаа хайртай болохоор удахгүй бүх зүйл өөрчлөгдөж, хангалттай цалин авдаг болно гэж итгэсээр өнөөдрийг хүрлээ. Гэвч одоо миний итгэл алдарч байна. Энэ жаахан цалингаар амь зуух боломжгүй боллоо. 

 

Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга: Шимтгэлээ төлөөд 800 хүрэхгүй мянган төгрөг авдаг

Бид нийгмийн даатгал, шимтгэлүүдээ төлөөд гар дээрээ 800 хүрэхгүй мянган төгрөгийн цалин авдаг. Манай соёл урлагийн салбарынхан ийм бага цалингаар олон жил явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд нийгмийн байдал өвчин зовлон, эдийн засгийн уналт гээд олон зүйлийг тууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ хэрхэн нэмэгдэв. Гэтэл бидний цалин яг л хэвээрээ байсан. Дээрээс нь улс оронд нөлөөлсөн ковидын дараах эдийн засгийн энэ уналт урлагийн салбарынханд маш хүчтэй нөлөөлсөн. Бид одоогийн цалингаараа долоо хоног амьдрахад ч хэцүүхэн болсон. Дээрээс нь манай соёл урлагийн салбарынхны тэтгэвэр маш бага мөнгөөр тогтдог. Тиймээс энэ асуудлуудыг эмхэлж, цэгцэлж өгөөч.

 

УДБЭТ-ын  гоцлол дуучин Э.Мөнхбаатар: Үнийн өсөлттэй энэ нийгэмд цалин хүрэлцэхгүй байна

 

-Би театртаа 12 дахь жилдээ ажиллаж байна. Соёл урлагийн салбарын ажилчдын цалин үнэхээр бага. Үнийн өсөлттэй энэ нийгэмд цалин хүрэлцэхгүй байна. Миний хувьд гар дээрээ дүрийн болон алба хаасны нэмэгдлийг оруулаад 800 гаруй мянган төгрөгийн цалин авдаг.Энэ цалингаа сардаа хоёр хувааж өгнө. Бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн байхад бидний цалин огт нэмэгдсэнгүй. Би анх 2011 онд театрт ажилд орж байсан. Тэр үед 250 мянган төгрөгийн үндсэн цалин авч байлаа. Хоёр хуваагаад авахаар нэг удаадаа 125 мянгыг авна. Энэ мөнгөнөөс 13 жилийн хугацаанд 800 мянган төгрөг хүртэл л өссөн байна. Гэтэл улс орны хөгжлийг үндэсний урлагаар нь тодорхойлдог. Соёлын сайдад хандаж хэлэхэд, урлагийнхны цалинг амьдралд нь хүрэлцээтэй болгож өгөхийг хүсье.

 

Захирлын үүргийг  түр орлон гүйцэтгэгчээр Б.Сарантуяаг томилжээ

 

УДБЭТ-ыг тойрсон олон асуудал бий. Гэтэл захирал нь ажлаасаа чөлөөлөгдсөн энэ үед учрыг нь хэн олох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Уран зургийн галерейн дарга Б.Сарантуяаг томилжээ. Тэрбээр өөрийн үүрэгт ажлын хажуугаар театрын захирлыг орлох нь. Түүний хувьд  Уран зургийн галерейн захирлаар 2018 оны долдугаар сард томилогдсон бөгөөд үндсэн мэргэжил нь эрх зүйч, удирдлагын ухааны магистр боловч  соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан ажээ. Ингээд 2001 оноос мэргэжлийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн,  2004 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна. Харин энэ цаг үед Монголын урлагийн цөм болсон хоёр том байгууллагыг зэрэг удирдах үүргийг хүлээжээ.

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7127)

 

Bold
үнэхээр ийм цалингаар яаж амьдрах вэ, харин цалингаа өөрсдөө олдог болно гэхээр яадаг бол? уг нь барилга байшин, дулаан цахилгаан, хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэлийг нь татвар төлөгчид бид төлдөг, тэд харин гадаад хэл сураад гадаадын театруудад урилгаар тоглож санхүүгийн хувьд сайжирч болдог юм болов уу? Ер нь гадаадын дуучид ямар механизмаар цалинждаг вэ?? Манай чуулга хамтлагууд өөрөө өөрсдийгөө болгоод зүгээр л байх юм. Би л лав Хурд, эсвэл Харанга хамтлагийнхан цалин нь бага гээд дуулахаа больё, Солонгос руу явж ажиллая гэж гомдоллож байхыг сонсоогүй юм байна.
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 7 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 6 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 38 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

2 цаг 59 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 47 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 33 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 29 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 36 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин