Прокурорын байгууллага 269 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2023-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Прокурорын байгууллага энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.548, мөрдөн байцаалтын 1734 хэрэгт хяналт тавьж ажилласан байна.  Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 82, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явахын эсрэг 5, Хүүхдийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, нийт 269 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Т нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодисын ангилалд орсон 500 кг натрийн сульфидыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын Нийгмийн даатгалын тасгийн дарга Ж.Э нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нягтлан бодогч Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 23.5 дугаар зүйлийн 1 /Хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь Сум дундын шүүхэд;
  • Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Зоонозын өвчин судлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 10 ширхэг Монгол тарвагыг устгалд оруулсан гэж баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хураан авсан эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 21.10 дугаар зүйлийн 2 /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 27 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

3 цаг 45 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 11 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 11 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин