Хөгжлийн банкны хэрэгт прокурор эсэргүүцэл бичсэн үү

2023-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн банкны гэх хэрэгт АТГ, прокуророос 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийг "...Буруутай" хэмээн үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг хоёр сар гаруй хэлэлцээд наадмын өмнөхөн шийдвэрээ гаргасан.

Олон нийт гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийг "...Голтой" гэх байдал давамгайлж байсан бол ял шийтгэсэн шийдвэрийг ихээхэн эгдүүцэж хүлээж авав. Гол нь Хөгжлийн банкнаас зээл нэрээр хэдэн арван сая ам.доллар авчихаад, зөөлөн хэлэхэд "зориулалтын бус" зарцуулсан "Бэрэн", "Алтай групп" зэрэг компаниудын удирдлагыг хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрсөн. Гэвч тэдний үйлдэл УИХ-ын нээлттэй сонсголоор нийтэд ил болчихсон. Тухайлбал, зээлийн мөнгөөр казино тоглож, зарим нэр бүхий улстөрчдөд "хишиг хүртээсэн" байдаг. Тиймээс шүүх ингэж шийдсэнд олон нийт дургүйцсэн хэрэг. Үүнтэй зэрэгцээд шүүхийн дээрх шийдвэрт прокурор эсэргүүцэл бичихээр болжээ. Эсэргүүцлээ бичээд хүргүүлчихсэн ч бололтой байна. Прокуророос "...Шүүх Хөгжлийн банкны хэргийг шийдэхдээ хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн. Энэ нь хууль ёсны бус, үндэслэл муутай учир хуулийн шаардлагыг хангуулах шаардлагатай" гэсэн үндэслэлээр уг шийдвэрийг эсэргүүцсэн гэх мэдээлэл байна. Дашрамд хэлэхэд, Хөгжлийн банкны хэрэгт илэрхий хамаарал бүхий тус банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирал,  мөн тус банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан эрхмүүд, бас "Эрэл" зэрэг компанийн удирлагууд ямар замаар, яаж яваад сугараад үлдчихсэнийг зарим эрх бүхий болон олон нийтийн байгууллагаас хөндөхөөр болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)

 

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

2 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

2 цаг 47 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 5 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

7 цаг 31 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

7 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 27 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин