"...Монголчууд аа, алдаагаа битгий давтаарай"

2023-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Наадмын өмнөх хоёр өдөр Монголын эдийн засаг, улс төрийн хувьд онцгой чухал үйл явдал болж өнгөрлөө. Тэр нь "Монголын эдийн засгийн форум-2023" байв. Энэ форумыг улсаа олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор "...Welcome to Mongolia" уриан дор зохион байгуулжээ.  “Монголын эдийн засгийн форум-2023”-д дэлхийн 23 орны 2430 төлөөлөгч оролцжээ. "JP Morgan, CITI, "Goldman Sachs", "Morgan Stanley ” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийнхэн, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, “Rio Tinto” зэрэг томоохон компаниудын ТУЗ-ийн дарга, захирлууд хүрэлцэн иржээ. Манай томоохон компанийн удирдлагууд ч оролцлоо.

Засгийн газраас тэдэнд ковидын дараах эдийн засгийн сэргэлт, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан.   Хамгийн гол нь "...Маш сайн зохион байгуулсан" хэмээн экспертүүдийн дүгнээд байгаачлан энэхүү форум зорилгодоо хүрч чадсан бололтой. Өөрөөр хэлбэл,

Дэлхийн уул уурхай, санхүүгийн үндэстэн дамнасан эдгээр байгуул­лагынханд Монголтой уул уурхай, тэр дундаа лити, уран, газрын ховор элемент, мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нь зөв гэдгийг ойлгуулж чадсан болов уу.

Ер нь бол сүүлийн манай эдийн засгийн олон улс дахь үнэлгээ мэдэгдэхүйц сайжирсан.

Дээрээс нь зэсийн үнэ ойрд сайн байх төлөвтэй. "Rio Tinto"-гийн удирд­лагууд ч үүнийг баталсан. Түүнээс гадна ТУЗ-ийн дарга нь "... "Rio Tinto" монголчуудын хүлээлтэд үргэлж хүрч ажиллаж чадаагүй. Үүнийг миний бие бүрэн ойлгож, ухамсарлаж байна. Бид үүнээсээ суралцаж, ажлаа улам сайжруулахын төлөө хичээнэ. Цаашид урт хугацаанд хөрөнгө оруулах ёстой. Туулах зам маань үргэлж дардан байхгүй ч бидний түншлэл, нэгдсэн нэг хүсэл тэмүүлэл, алсын хараанд тулгуурлавал тийм ч хэцүү биш гэдгийг хэлмээр байна" гэсэн нь анхаарал татсан. Эндээс цаашид "Оюу Толгой ба Монгол"-ын харилцаа муугүй байх нь гэж ойлгогдов.

Харин монголчуудын хувьд энэ форумаас дан ганц уул уурхайдаа найдалгүй, эдийн засгаа төрөлжүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүч эдийн засгийн ирээдүйн "уурхай" болохыг ойлгож үлдэв.

Хамгийн гол нь энэ үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс "...Монгол Улс 2012 оных шиг эдийн засгийн их өсөлтийн үе дээрээ ирсэн" гэсэн томоохон дүгнэлтийг өгсөн байна.

Энэ хоёр талтай. Нэг талаар сайн. Байнга уруудаж ирсэн эдийн засаг маань 2022 оноос хойш илэрхий өссөн. Авлигатай тэмцсэнээр далд эдийн засан ил болж, тэнд эргэлддэг хөрөнгө гольдролоороо орж ирдэг болсон. Энэ форум дээр ч Засгийн газраас "...Монголын төр хөрөнгө оруулагчид шантааж, авлига, дээрмээс хамгаална" гэснийг "алга ташилт"-тай хүлээж авна лээ.

Дээрх дүгнэлт нөгөө талаар муу. 2012 он гэхэд онцгой өссөн эдийн засгаа тордоод авч явж чадаагүй. Уруудуулаад алдчихсан. Тэр утгаараа бид 2012-2022 он хүртэлх бүтэн 10 жилийг алдсан байна. Маш харамсалтай.

Тиймээс тэд манай эрх баригчид, форумыг зохион байгуулагчдад "...Монголчууд аа, алдаагаа битгий давтаарай. Энэ бол амжилт шүү. Амжилтаа хадгалаарай" гэсэн захиас, эсвэл зөвлөгөө хэлсээр байгаад буцжээ. Хичээе дээ, хэдүүлээ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)

 

Bold
нүүрс, ждү, хб-ы хулгайчдаа шийтгэх хэрэгтэй л дээ, нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгадаг, дарамталдаг, мөнгө нэхдэг бүлгүүдийг шийтгэх цаг нь хэдийн болсон, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар хуулиндаа зааж өгөх шаардлагатай. Хөрөнгө оруулагчид манайх шиг жижиг эдийн засгийг сонирхохгүй, харин уул уурхай, боловсруулах үйлдвэр, ХАА-д хөрөнгө оруулж эцсийн бүтээгдхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлэх сонирхолтой, иймээс гадаадын арилжааны банкийг ч бас оруулж ирэх шаардлагатай. Хятадтай чөлөөт худалдааны гэрээг байгуулах нь бас чухал шүү.
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 26 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 49 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 48 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 20 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 29 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 15 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 11 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 18 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин